“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн Техникийн өгөгдөл ба системийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Өгөгдлийн архитектурын ахлах инженер ажилд авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь “Оюу толгой”-н үйл ажиллагааны өгөгдлийн архитектурыг сайтар тооцож үзсэн эсэх, ашиглах зориулалтдаа нийцэж буй эсэхийг магадлахад техникийн мэдлэг, ур чадвараар хангахад оршино. Энэхүү албан тушаал нь уурхайн үндсэн үйл ажиллагаатай нягт уялдан ажиллах ТӨҮ-ий багт харьяалагдах бөгөөд өгөгдөл боловсруулах/өгөгдлийн эх үүсвэрээс ашиглалт хүртэл “Оюу толгой”-н үйл ажиллагааны өгөгдлийн тогтолцоог хариуцах, өгөгдлийг ашиглах шилдэг арга замыг мэдээлэх үүрэгтэй.
Үүрэг даалгавар
- Өгөгдөл боловсруулах, өгөгдлийн цуглуулахаас ашиглах хүртэлх “Оюу толгой”-н үйл ажиллагааны өгөгдлийн тогтолцоог хариуцах
- Бизнесийн шаардлагууд, байгууллагын нийт өгөгдлийн тогтолцоо, үүн дотор өгөгдлийн эх үүсвэр, хадгалалт, сувгууд, мэдээллийн урсгал, аюулгүй байдлын бодлогуудыг загварчлах, боловсруулах, хэрэгжүүлэх, хөрвүүлэх
- Байгууллагын өгөгдлийн тогтолцоог удирдан чиглүүлдэг өгөгдлийн архитектурын хэв маягуудыг тодорхойлох, мэдээлэх
Тавигдах шаардлага
- Компьютерын шинжлэх ухаан эсвэл холбогдох талбарт өгөгдлийн инженерчлэл, архитектур, программ хангамжийн инженерчлэлийн мэргэшлийн чиглэлээр бакалавр эсвэл түүнээс дээш боловсролыг магадлан итгэмжлэгдсэн коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан авсан байх,
- Цогц, хурдтай ажлын орчинд ажилласан туршлагатай, эерэг хандлагатай, шинэ сорилт авах хүсэл сонирхолтой байх,
- Өгөгдлийн архитектур болон бизнесийн шаардлагуудыг байгууллагын нийт өгөгдлийн тогтолцооны дагуу загварчлах, боловсруулах, хэрэгжүүлэх, хөрвүүлэх тухай ойлголт сайтай байх
- Мэдээллийн технологийн үйл ажиллагааны өгөгдөл, дэд бүтэц болон өөр өөр системүүд хэрхэн өөр хоорондоо харилцан ажилладаг тухай ойлголт сайтай байх, өгөгдлийн архитектурын шилдэг туршлагуудыг мэддэг байх,
- Шаардлагатай тохиолдолд “Оюу толгой”-н уурхайд ажиллах боломжтой байх
- Аман болон бичгийн Англи, Монгол хэлтэй байх
Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэгт буй холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
- Товч намтар (Англи, Монгол хэлээр)