“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Ханган Нийлүүлэлтийн газар хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Үйл явц сайжруулалт, Тайлангийн зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Choose an item.
Үйл Ажиллагааны Сайжруулалт, Тайлан Хариуцсан Зөвлөх нь Хангамжийн хэлтсийн хэрэглэгчдийг Тайлан бэлтгэл болон Аналитик шийдэлээр хангах үндсэн үүрэгтэй ажиллана. Үүнд техникийн зураг төсөл боловсруулах, хөгжүүлэлт, хөгжүүлсэн тайланг заасан хугацаа, чанарын шаардлагын дагуу ашиглалтад оруулж, баримтжуулах үүргүүд багтана. Энэхүү ажлын байр нь “Үйл Ажиллагааны Баталгаажуулалт, Гүйцэтгэлийн Удирлага” багийн нэг хэсэг бөгөөд Хангамжийн хэлтэс доторх багуудын Эрсдлийн Удирдлага, Баталгаажуулалтын үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллана.
Үүрэг даалгавар
- SAP, ARIBA зэрэг ERP болон бусад дотоод системүүдээс өгөгдөл, мэдээллийг татаж, сайжруулж, нэгтгэх
- Сайжруулалт шаардлагатай гол чиглэлүүдийг тодорхойлох зорилгоор Худалдан авалттай холбоотой өгөгдлүүд дээр дүн шинжилгээ хийх, удирдлагад зориулсан үр дүнтэй тайлан боловсруулах
- Power BI болон бусад автоматжуулалтын хэрэгслүүдийг ашиглан тайланг нарийвчилсан түвшинд зураглан гаргах
- Бизнесийн шаардлагыг техникийн тодорхойлолт болон тайлангийн шийдэл болгон хөрвүүлэх, гол гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг тодорхойлж, хэмжих
- Хяналт болон Баталгаажуулалтын гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг харуулсан хяналтын самбарыг бэлтгэх, тогтмол шинэчлэх
- Өндөр чанартай тайлан, дүн шинжилгээний шийдэл боловсруулах зорилгоор Оюу Толгой ХХК болон Рио Тинто Группийн бусад харилцагч, багуудтай үр дүнтэй хамтран ажиллах
- Эрсдэлд суурилсан Баталгаажуулалтын төлөвлөгөөг гаргах, тухайн төлөвлөгөөг Худалдан авалтын багууд дээр амжилттэй хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах
- Шаардлагатай үед гэрээний баримт бичиг шалгах, лавлагаа хийх, баримтжуулах зэрэг баталгаажуулалттай холбоотой бусад ажлуудыг гүйцэтгэх
- Гүйцэтгэсэн өгөгдлийн дүн шинжилгээ, тайлагнал болон бусад баталгаажуулалтын үйл ажиллагаа дээр үндэслэн Хангамжийн хэлтсийн үйл ажиллагааг сайжруулах санал зөвлөмжөөр хангах
Тавигдах шаардлага
- Компьютерийн ухаан, өгөгдлийн шинжилгээ, програм хангамжийн инженерчлэл, бизнес, худалдаа болон бусад холбогдох чиглэлээр их, дээд сургууль, коллежоос магистр болон түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэн байх
- ERP системүүд (RTBS/SAP), SQL, Query болон дотоод платформуудыг ашиглах өндөр чадвартай байх
- Power BI, Tableau зэрэг BI хэрэгслүүд болон Power Automation хэрэгслүүд дээр ахисан түвшний ур чадвартай; Microsoft-ийн гэрчилгээтэй бол давуу тал болно
- Холбогдох чиглэлээр дор хаяж 3 жилийн ажлын туршлагатай, эсвэл үүнтэй дүйцэхүйц практик туршлагатай
- Харилцааны чадвар, асуудал шийдвэрлэх болон шүүмжлэлт сэтгэлгээ сайтай
- Англи болон Монгол хэлээр бичих, ярих өндөр чадвартай
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт