“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Ил уурхайн үйл ажиллагаа – Баяжуулалтын үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Үйл ажиллагааны хуваарь гаргагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Үйл ажиллагааны багийн тогтмол хийдэг ажлуудыг ОТОСС дээр хуваарилж долоо хоногт 1 удаа ажилчдын чөлөө болон сургалтын мэдээлэл дээр үндэслэн тохируулга хийнэ.
- Үйл ажиллагааны багийн хуваарийг засварын багийн долоо хоног тутмын хуваарьтай уялдуулж шаардлагатай өөрчлөлтийг хийнэ.
- Үйл ажиллагааны багийн ахлахуудын хүсэлт болон засварын багийн ажил үүрэгт шаардлагатай ажлууд /Тусгаарлалт, цэвэрлэгээ, агаарын найрлага шалгах гэх мэт/ гэх мэт нэмэлт ажлуудыг ОТОСС дээр хуваарилна.
- Долоо хоногт 1 удаа долоо хоногийн ажлын хуваарийг ахлах мэргэжилтнүүдээр батлуулна.
- Долоо хоногт 1 удаа долоо хоногийн батлагдсан ажлын хуваарийг шаардлагатай хүмүүст тараана.
- Хуваарийн дагуу ажил гүйцэтгэгдсэн эсэхийг өдөр бүр талбай дээр биечлэн шалгана.
- Үйл ажиллагааны багуудтай /Бутлуур, Нунтаглалт, Хөвүүлэн баяжуулах, Хаягдал, Савлах, Тусгаарлалт болон Гэрээт байгууллагууд/ хийх 7 хоног тутмын хуваарь гаргах хурлыг удирдана.
- ОТОСС-ын тасралтгүй сайжруулалтын санаачлагыг гаргаж өөрчлөлт орсон үед хамааралтай бүх мэдээллийг /Үйл ажиллагааны тогтмол хийгддэг ажлын жагсаалт, тасралтгүй сайжруулалтын бүртгэлийн хуудас гэх мэт/ шинэчлэж байна.
- ОТОСС-ын мэдээллийн системийг хариуцах бөгөөд хэрэглэгч нарын хүсэлтийн дагуу шаардлагатай мэдээллүүдээр хангана.
- Засварын ажилтай уялдаа холбоо бүхий үйл ажиллагааны багийн ажлуудын гүйцэтгэлийг мэдээллэх процессыг хариуцаж ажиллана.
- Үйл ажиллагааны тогтмол хийгддэг ажлуудад шаардлагатай засварын хүсэлтүүдийг үүсгэнэ.
- Удирдлагаас даалгасан болон бусад шаардлагатай ажлуудыг хийх
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Шинжлэх ухаан, Инженер, Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, Байгаль орчин эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Компьютерын MS Word, MS Excel, мэдээллийн сангийн программууд дээр сайн ажиллах чадвартай байх
- Англи хэлний бичгийн болон аман харилцааны дунд түвшний чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт