“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм. 

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Үйл ажиллагаа – Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Үйл ажиллагааны хуваарь гаргагч  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Үйл ажиллагааны багийн тогтмол хийдэг ажлуудыг ажлын менежментийн систем дээр хуваарилах, ахлах ажилтнуудын хамтаар ажилчдын чөлөө болон сургалтын мэдээлэлд үндэслэн тохируулга хийнэ.
  • Үйл ажиллагааны багийн хуваарийг засварын баг болон гадны бусад багуудын ажлын хуваарьт уялдуулж шаардлагатай өөрчлөлтийг хийнэ.
  • Үйл ажиллагааны багийн ахлахуудын хүсэлтээр цаг үеийн шинж чанартай шаардлагатай ажлуудыг ажлын менежментийн системд хуваарилна.
  • Долоо хоногийн ажлын хуваарийг нэгтгэн хянуулж, ахлах мэргэжилтнүүдээр батлуулна.
  • Долоо хоногийн батлагдсан ажлын хуваарийг холбогдох хүмүүст хүргэх буюу тараана.
  • Ажлын хуваарьт ороогүй нэмэлт ажлуудыг ахлах мэргэжилтнүүдээс ирэх мэдээлэл болон ахлах ажилтнуудын ээлж хүлээлцэх акт, тайланд үндэслэн ажлын менежментийн системд бүртгэнэ.
  • Өдөр тутамдаа хуваарьт ажлын хариуцагч болон ахлах ажилтнуудтай идэвхитэй харилцаа холбоотой байж ажлын гүйцэтгэлийг шалгах буюу баталгаажуулна.
  • Уурхайн үйл ажиллагааны хэлтсийн ажлын хуваарь гаргах хурлыг удирдана /Ил уурхай, Өрөмдлөг ба Тэсэлгээ, Хаягдал Хадгалах Байгууламж, Уухайн Дэмжлэг Үзүүлэх Баг болон гадны бусад багууд болон гэрээт байгууллагууд/.
  • Ажлын менежментийн процессыг тасралтгүй сайжруулах санаачлагыг гаргаж өөрчлөлт орсон үед хамааралтай бүх мэдээллийг /үйл ажиллагааны тогтмол хийгддэг ажлын жагсаалт, тасралтгүй сайжруулалтын бүртгэлийн хуудас гэх мэт/ шинэчлэж байна.
  • Ажлын менежментийн процессыг хариуцах бөгөөд холбогдох хүмүүсийг хэрэгцээтэй тайлан, мэдээллээр шаардлагын дагуу хангана.
  • Ажлын менежментийн процессын хэрэгжилтийг хариуцах бөгөөд үл нийцэл болон процессын дутагдлыг шийдвэрлэх буюу удирдлагын багт уламжилна.
  • Ажлуудын үр дүнтэй, аюулгүй бөгөөд тогтвортой гүйцэтгэлийг хангах үүднээс ахлах мэргэжилтнүүд, ахлах ажилтнууд болон ажлын хариуцагч нартай идэвхитэй харилцаа холбоотой байж, шаардлагатай дэмжлэгийг хүргэнэ.
  • Шаардлагатай ажлуудад засварын ажлын хүсэлт үүсгэх, гадны бусад багууд болон гэрээт байгууллагуудтай тохирох зохицуулалтуудыг хариуцаж ажиллана.
  • Удирдлагаас даалгасан болон бусад шаардлагатай ажлуудыг хийх.

Тавигдах шаардлага

  • Шинжлэх ухаан, Инженер, Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, Байгаль орчин эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Харилцааны болон манлайлах ур чадвартай, баг хамт олон үр дүнтэй удирддаг.
  • Компьютерийн мэдлэгтэй,
  • Хувийн цагийн менежмент, хандлага – Эерэг хандлага, сорилт бэрхшээлийг даван туулах хүсэл.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт