“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК – Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Үйл ажиллагааны хуваарь гаргагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Үйл ажиллагааны багийн тогтмол хийдэг ажлуудыг ажлын менежментийн систем дээр хуваарилах, ахлах ажилтнуудын хамтаар ажилчдын чөлөө болон сургалтын мэдээлэлд үндэслэн тохируулга хийх
  • Долоо хоногийн ажлын хуваарийг нэгтгэн хянуулж, ахлах мэргэжилтнүүдээр батлуулах
  • Долоо хоногийн батлагдсан ажлын хуваарийг холбогдох хүмүүст хүргэх буюу тараах
  • Ажлын хуваарьт ороогүй нэмэлт ажлуудыг ахлах мэргэжилтнүүдээс ирэх мэдээлэл болон ахлах ажилтнуудын ээлж хүлээлцэх акт, тайланд үндэслэн ажлын менежментийн системд бүртгэх
  • Өдөр тутамдаа хуваарьт ажлын хариуцагч болон ахлах ажилтнуудтай идэвхитэй харилцаа холбоотой байж ажлын гүйцэтгэлийг шалгах буюу баталгаажуулна.
  • Уурхайн үйл ажиллагааны хэлтсийн ажлын хуваарь гаргах хурлыг удирдана /Ил уурхай, Өрөмдлөг ба Тэсэлгээ, Хаягдал хадгалах байгууламж, Уурхайн дэмжлэг үзүүлэх баг болон гадны бусад багууд болон гэрээт байгууллагууд/.
  • Ажлын менежментийн процессыг тасралтгүй сайжруулах санаачлагыг гаргаж өөрчлөлт орсон үед хамааралтай бүх мэдээллийг /үйл ажиллагааны тогтмол хийгддэг ажлын жагсаалт, тасралтгүй сайжруулалтын бүртгэлийн хуудас гэх мэт/ шинэчлэх
  • Ажлын менежментийн процессыг хариуцах бөгөөд холбогдох хүмүүсийг хэрэгцээтэй тайлан, мэдээллээр шаардлагын дагуу хангах
  • Ажлын менежментийн процессын хэрэгжилтийг хариуцах бөгөөд үл нийцэл болон процессын дутагдлыг шийдвэрлэх буюу удирдлагын багт уламжилах
  • Ажлуудын үр дүнтэй, аюулгүй бөгөөд тогтвортой гүйцэтгэлийг хангах үүднээс ахлах мэргэжилтнүүд, ахлах ажилтнууд болон ажлын хариуцагч нартай идэвхитэй харилцаа холбоотой байж, шаардлагатай дэмжлэгийг хүргэх
  • Шаардлагатай ажлуудад засварын ажлын хүсэлт үүсгэх, гадны бусад багууд болон гэрээт байгууллагуудтай тохирох зохицуулалтуудыг хариуцаж ажиллах
  • Удирдлагаас даалгасан болон бусад шаардлагатай ажлуудыг хийх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Шинжлэх ухаан, Инженер, Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, Байгаль орчин эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Харилцааны өндөр ур чадвартай байх
  • Англи хэлний аман болон бичгийн өндөр ур чадвартай байх
  • Microsoft Excel болон оффисын програмуудыг ахисан түвшинд эзэмшсэн бол давуу тал болно
  • Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) – 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.