“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний Уурхайн үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Үйлчилгээний багийн оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү албан тушаалын зорилго нь багийн зорилго, зорилтот төлөвлөгөөнд хүрэх компанийн бодлого, журамд нийцүүлэн үйл ажиллагааны нэгжид тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийхэд оршино.
Үүрэг даалгавар
- Удирдах ажилтны зааврын дагуу уурхайн үйлчилгээ, туслах ажлыг гүйцэтгэх
- Үйлчилгээний ажилд шаардлагатай инженерийн багаас өгсөн зураг, ноорог, төлөвлөгөөг уншиж, тайлбарлаж, дагаж мөрдөх
- Гүний уурхайн орчинд ажлын байрыг цэвэр, аюулгүй байлгах
- Ажлын байран дахь аюулыг тодорхойлж, зохих хяналтыг хэрэгжүүлэх, шаардлагатай бол цааш нь мэдэгдэх
- Хамт ажиллагсад, ахлах ажилтан, хяналтын өрөө болон ажлын талбайн бусад ажлын хэсгүүдтэй цаг тухайд нь тодорхой харилцах
- Онцгой байдлын үед авах арга хэмжээний протоколын талаархи мэдээлэл, тэдгээрийн шаардлагыг дагаж мөрдөх
- Онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах
- Амь аврах 7 дүрмийг баримтлах
- Ажлын цагийг зохион байгуулалттай, үр бүтээлтэй өнгөрүүлэх, чөлөөт цаг гарвал ахлагчдаа санаачилгатай хандаж, ахлагчийн өгсөн үүрэг даалгаврыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх
Тавигдах шаардлага
- Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
- В ангиллын жолооны үнэмлэх, М ангиллын жолооны үнэмлэхтэй байх
- Гүний уурхайд эсвэл холбогдох ажлын байранд 1-ээс дээш жил ажилласан туршлагатай
- Харилцааны өндөр ур чадвартай байх
- Аюулгүй ажиллагааны талаар тууштай ажиллахаа илэрхийлж, аюулгүй ажиллагааны зааврыг дагаж мөрддөг байх
- Сагстай кран ажиллуулах Монгол Улсын гэрчилгээтэй байх
- Өмнөговийн иргэнд давуу тал болно
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)