“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Инженерингийн ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Ажлын хамрах хүрээнд гүний уурхайн хөрөнгийн дэд бүтцийн инженерийн зураг төсөл, үйлдвэрлэл, тухайлбал хүдэр ачих гулсуур, ган доторлогоотой хүдрийн сав, олборлолтын түвшний 100Мпа даацтай угсармал бетон зам, тээвэрлэлтийн түвшний цутгамал бетон зам, үйлчилгээний шугам сүлжээ (үйлчилгээний ус, даралтат агаар, ус шавхах, тоосжилт дарах, эрчим хүч), Хүдэр буулгуурын ган иж бүрдэл, шинэ засварын газрын байгууламж, ус шавхах насос станц, холбогдох дэд бүтцийн бүх асуудал багтана
Үүрэг даалгавар
- Шинэ багц төслийн хамрах хүрээг боловсруулах
- Бизнесийн үйл ажиллагааны урт хугацааны зорилтод дэмжлэг үзүүлэх багц худалдан авалтын стратеги боловсруулах
- Төслийн төсөв, зардлын тооцоог гаргах
- Тендерийн процесс, Техникийн үнэлгээг зохицуулах
- Инженерингийн үйлчилгээ үзүүлэгчид, нийлүүлэгчид, гүйцэтгэгчдийн удирдлагыг хариуцсан инженерийн багийг удирдах
- Дагалдуулан сургах, ажлын байран дээр дадлагажуулах, хөгжүүлэх төлөвлөгөөнд дэмжлэг үзүүлж, монгол инженерүүдийн техникийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх ажлыг удирдан зохицуулах
- Техникийн тодруулга болон мэдээлэл авах хүсэлтэд цаг тухайд нь дүн шинжилгээ хийх, хариу өгөх ажлыг зохицуулах
- Хэрэгжүүлэх багцуудыг шаардлагатай төслийн хуваарь, төсөвт багтаан удирдан зохицуулах
- Төсөлтэй холбоотой эрсдэлийн үнэлгээ болон өөрчлөлтийн удирдлагыг удирдан чиглүүлэх
- Долоо хоног/сар тутмын тайланг зохицуулах
- Нийлүүлэгчидтэй хийх сар тутмын ажлын явцын хурлыг даргалах
- Гүйцэтгэлтэй холбоотой эрсдэлийг бууруулах үүднээс шинэ ажилтай холбоотой аюулгүй ажиллагааны асуудалд анхаарах
- Барилга байгууламжийн үнэлгээ, аюул ба ашиглалтын судалгаа, авсан сургамжийг дараагийн ажлын хамрах хүрээнд тусгах зэргээр инженер, техник, барилгын багуудын хоорондын уялдаа холбоог хангахад дэмжлэг үзүүлэх.
- Хууль тогтоомжийн шаардлага, Рио Тинто төслийн инженерингийн зааварчилгаа, стандартад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд инженерийн баримт бичигт аудит хийх.
- Инженерингийн асуудлаар техникийн дэмжлэг үзүүлж, зааварчилгаа өгөх, олж авсан сургамжаа нэгтгэх, хуваалцах
- Барилга байгууламжийн гүйцэтгэл эсвэл үйл ажиллагааг сайжруулах боломжуудыг тодорхойлохын тулд барилга угсралтын боломж бололцооны үнэлгээнд оролцох
- Хамтран ажиллах, идэвхтэй оролцох, сайжруулах соёлыг бий болгохын тулд гол оролцогч талуудтай тогтвортой харилцаа тогтоох
Тавигдах шаардлага
- Механик болон Барилгын инженер чиглэлээр Бакалавр эсвэл түүнтэй адилтгах боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
- Нарийн төвөгтэй, олон талт инженерингийн төслүүдийг удирдаж байсан туршлагатай байх
- Харилцаа холбоо тогтоох, бусадтай харилцах өндөр түвшний чадвартай байх.
- Microsoft Office програм, AutoCAD, Revit, Deswik, 3D зургийн программуудыг ашиглах зэрэг компьютерын өндөр ур чадвартай байх
- Англи хэлээр аман болон бичгээр харилцах чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт