“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн Техник үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Эрх зүйн хэрэгжилтийн инженер  ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 1 жилийн хугацаатай болно. 

Энэхүү ажлын байрны зорилго нь Гүний уурхайн жилийн төлөвлөгөө, тайлан, аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө, болон бусад бичиг баримтуудыг зохих журмын дагуу бэлтгэж, холбогдох байгууллагуудаар цаг хугацаанд нь батлуулахад оршино.

Үүрэг даалгавар

  • Гүний уурхайн жилийн төлөвлөгөө, Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө болон тайлангуудыг боловсруулан, холбогдох байгууллагуудаар нь батлуулах
  • Уурхайн бусад хэлтсүүдэд төлөвлөгөө, тайлан бэлтгэхэд нь тусламж үзүүлэх
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын шаардсан техникийн асуултуудад бусад багуудын оролцоотой хариу мэдээлэх
  • Өөрт харьяалагдах инженерүүдийн мэргэжлийн болон хувь хүний хөгжилд RioTinto – ийн процесийг ашиглан дэмжиж ажиллах.
  • Төлөвлөгөө, тайлан боловсруулахтай холбоотой заавар бичиг баримтуудыг шинэчлэх
  • Гүний уурхайн үйл ажиллагаанд болон хариуцаж байгаа талбайн тогтмол үзлэг хийж, талбайд биечлэн манлайлал үзүүлэх.
  • Сайжруулалтын төсөлд уурхайн багийн цар хүрээнд туслах ба удирдах
  • Бусад оролцогч талуудтай хамтарч ажиллахтай холбоотой эрсдэлийг бууруулах үүднээс гүйцэтгэгч байгууллагуудтай хамтран ажлын аргачлалыг тодорхойлох, ААДШ, Эрсдэлийн үнэлгээг боловсруулж гаргах
  • Хэлтсийн үйл ажиллагааг үр нөлөөтэй явуулахад шаардлагатай бичгэн журам, баримт бичгийг боловсруулах
  • Бусад хэлтсүүдэд техникийн тусламж үзүүлэх, нэвтрэлт, үйлдвэрлэл, болон барилгын багтай нягт холбоотой ажиллах
  • Эрх зүйн хэрэгжилтийн багийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулах
  • Төлөвлөлтийн багийн ажлын хүрээнд сайжруулалтын төслүүд дээр тусламж үзүүлэх, болон хариуцан ажиллах                                                                                                                                               

Тавигдах шаардлага 

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсхүл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Инженер эсхүл Уул уурхайн эсхүл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлтэй байх
  • 3-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан, эсхүл хангалттай хэмжээний практик туршлага буюу ажлын байран дахь сургалтаар дамжуулан туршлага хуримтлуулсан байх.
  • Уурхайн төлөвлөлтийн болон 3D (AutoCAD, Vulcan, Surpac, Deswik буюу ижил төстэй) программыг ахисан түвшинд эзэмшсэн байх
  • Microsoft Excel болон Oффис программууд дээр ажиллах чадвартай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай бол давуу тал болно
  • Асуудлыг шийдвэрлэх болон харилцааны ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт