“Оюу толгой” ХХК-ний ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
“Оюу толгой” ХХК нь Урт хугацааны стратеги зорилтынхоо хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцоо, хүртээмжтэй байдлыг дэмжих, жендэрийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор ажлын байрны сонгон шалгаруулалтын явцад орон нутгийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон эмэгтэй хүмүүст холбогдох хууль тогтоомжийн дагуу давуу байдал олгохыг эрмэлзэнэ.
Шинэ төгсөгчдийн хөтөлбөр нь шинэхэн төгсөгчдөд ажлын туршлага олгож, тэднийг сорих, хөгжүүлэх, туршлагатай зөвлөхүүдтэй холбож дадлагажуулах замаар үндэсний шилдэг техникийн мэдлэг бүхий боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн хөтөлбөр юм.
Шинэ төгсөгч хөтөлбөрт
- Рио Тинто компаниас хэрэгжүүлдэг глобал Шинэ төгсөгчийн хөтөлбөрт хамрагдах боломж
- Гүйцэтгэлийн удирдлага, үнэлгээ хийх байнгын явц
- Техникийн болон мэргэжлийн өсөлт, хөгжил
- Манлайллын хөгжил
- Дэлхийн хэмжээний цахим сургалтын материал болон коучинг систем
- Рио Тинто компанийн бусад салбарын шинэ төгсөгчидтэй холбогдож, туршлага хуваалцах боломж
- Коучинг, Менторшип
- Ажлын туршлага хуримтлуулж, өөрийгөө сорих, хөгжүүлэх, туршлагатай зөвлөхүүдээс суралцах.
Тавигдах шаардлага
- Монгол улсын иргэн байх
- 2023, 2024 эсвэл 2025 онд дотоод болон гадаадын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд бакалавр эсвэл магистрын зэрэг хамгаалсан байх
- Зарлагдсан мэргэжлийн чиглэлээр төгссөн байх
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй
- Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх
- Сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон байх
- Өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Ажлын байр | Мэргэжлийн чиглэл | Байршил | Орон тоо | Бүртгүүлэх холбоос |
Шинэ төгсөгч- Хэвлэл мэдээллийн ажилтан | Харилцаа, бизнесийн удирдлага, сэтгүүл зүй | УБ | 1 | Энд дарна уу! |
Шинэ төгсөгч – Хайгуулын геологич | Геологи | УБ | 1 | Энд дарна уу! |
Шинэ төгсөгч – Геотехникийн инженер | Геотехник | УБ/ Уурхай | 1 | Энд дарна уу! |
Шинэ төгсөгч – Далангийн инженер | Геотехник, Далан | УБ/ Уурхай | 1 | Энд дарна уу! |
Шинэ төгсөгч – Далан, Гидрогеологийн инженер | Гидрогеологи, усны инженер | УБ/ Уурхай | 1 | Энд дарна уу! |
Шинэ төгсөгч – Механикийн инженер | Механикийн инженер | УБ/ Уурхай | 1 | Энд дарна уу! |
Шинэ төгсөгч – Хяналт системийн инженер | Автоматжуулалт, процессын удирдлага, цахилгаан болон электроник | УБ/ Уурхай | 1 | Энд дарна уу! |
Шинэ төгсөгч – Үйл ажиллагааны хөгжүүлэлтийн инженер | Мэдээлэл технологи, Cистем | УБ/ Уурхай | 1 | Энд дарна уу! |
Шинэ төгсөгч – Химич инженер | Хими, Баяжуулалтын технологи | УБ/ Уурхай | 1 | Энд дарна уу! |
Шинэ төгсөгч – Барилгын инженер | Барилгын инженер | Уурхай | 1 | Энд дарна уу! |
Шинэ төгсөгч – Ус ашиглалтын инженер | Гидрогеологи, усны инженер | Уурхай | 1 | Энд дарна уу! |
Шинэ төгсөгч – Металлургич | Металлургич | Уурхай | 1 | Энд дарна уу! |
Шинэ төгсөгч – Механик инженер | Механикийн инженер | Уурхай | 3 | Энд дарна уу! |
Шинэ төгсөгч – Уул уурхайн инженер | Уурхайн ашиглалтын инженер | Уурхай | 7 | Энд дарна уу! |
Шинэ төгсөгч – Өргүүрийн инженер | Уурхайн инженер, засвар үйлчилгээ | Уурхай | 1 | Энд дарна уу! |
Шинэ төгсөгч – Уурхайн дэмжлэг үйлчилгээний инженер | Мэдээлэл технологи | Уурхай | 1 | Энд дарна уу! |
Шинэ төгсөгч – Тактикийн инженер | Уурхайн инженер | Уурхай | 1 | Энд дарна уу! |
Шинэ төгсөгч – Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны ажилтан | Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин | Уурхай | 1 | Энд дарна уу! |
Шинэ төгсөгч – Цахилгааны инженер | Цахилгааны инженер | Уурхай | 2 | Энд дарна уу! |
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Товч намтар (англи, монгол хэлээр)
- Дадлагажуулах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл захиа (англи, монгол хэлээр)