“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Үйл ажиллагаа – Баяжуулалтын засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Цахилгаан, нарийн хэмжүүр автоматжуулалтын засварчин ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн цахилгаан нарийн хэмжүүр автоматжуулалтын чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Төхөөрөмж болон системийн хуваарь үзлэг, засвар үйлчилгээг хийх
- Стандарт ажилд гарсан техникийн; шаардлагатай бол ажлын захиалгын дагуу гүйцэтгэсэн ажил; гарсан техникийн шинэчлэлийг гараар засаж бичих
- Тухайн хэсгийн тоног төхөөрөмжийн стандарт ажлын материалын баримт бичгийг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх
- Ажлын явцын талаар ахлах ажилтанд мэдэгдэж байх
- Засвар үйлчилгээний болон ашиглалтын бусад ажиллагсадтай хамтран төхөөрөмжинд үнэлгээ, онош тавих
- Засвар үйлчилгээний төслийн төлөвлөгөө, хуваарьт хуралд оролцох
- Гол засвар үйлчилгээний төсөл дууссаны дараах задлан дүгнэлт хийх хуралд оролцох.
- Цацрагийн үүсгүүртэй холбогдсон цахилгаан тоног төхөөрөмж, нарийн хэмжүүрийн детектор бусад тоног төхөөрөмжийн хуваарьт засвар үйлчилгээ (үзлэг шалгалт, солих, цэвэрлэгээ, засвар), калибровка хийх
- Цацрагийн үүсгүүр дээр ажил гүйцэтгэх, шилжүүлэх тохиолдолд цацрагийн үүсгүүрийн тусгаарлалтыг гүйцэтгэнэ
- Цацрагийн аюулгүйн дотоод дүрэм журмыг мөрдөж ажиллана
Тавигдах шаардлага
- Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
- Техникийн үйлчилгээ, инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр.
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Цахилгааны ажил хийх зөвшөөрөл эсвэл цахилгаанчны мэргэжлийн үнэмлэхтэй байх.
- Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт