“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн цахилгаан, нарийн хэмжүүрийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Цахилгаан нарийн хэмжүүрийн төсвийн хяналтын шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь Төсвийн хяналтын шинжээчийн үндсэн үүрэг бол Цахилгаан, Нарийн хэмжүүрийн хэлтсийн төсвийг удирдаж ажиллахад чиглэгдэнэ. Энэхүү албан тушаал нь засвар үйлчилгээнд зарцуулагдах төсөв боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, тайлагнах, нэмэлт зардлыг харгалзан үзэх, зардлыг хэмнэх арга дээр суурилан төсөв боловсруулж ажиллана.
Үүрэг даалгавар
- Цахилгааны засвар үйлчилгээний жилийн төсвийг бүрдүүлэх, удирдахын тулд Засвар үйлчилгээний ахлах төлөвлөгчидтэй хамтран ажиллана.
- Түүхэн мэдээлэл, ажлын цар хүрээ, төслийн хугацаа зэрэгт үндэслэн төсөв зардлыг урьдчилсан тооцоог боловсруулах.
- Төслийн хувьсал өөрчлөлт, гадаад хүчин зүйлийн нөлөөгаар төсөв хөрөнгөд гарах урьдчилсан нөхцөл байдлыг тогтмол хянаж, шинэчлэх.
- Бодит гарсан зардлыг төсөвлөгдсөн дүнтэй харьцуулан хянаж, түүний зөрүүний тайлан гаргаж өгөх.
- Хэтэрсэн зардалд дүн шинжилгээ хийж, үндсэн шалтгааныг олж тогтоох, түүнийг засаж залруулах арга хэмжээ авах боломжтой зөвлөмжөөр хангах.
- Тасралтгүй байдлаар төслийн зардалд хяналт тавин ажиллаж, чанар болон аюулгүй байдалд нөлөөлөхгүйгээр зардалд хэмнэлт хийх явах боломжийг эрэлхийлэх
- Удирдлагын түвшинд болон оролцогч талуудад зардлын гүйцэтгэлийн талаарх санхүүгийн нарийвчилсан тайланг бэлтгэж танилцуулах
- Цахилгааны засвар үйлчилгээний төслийн санхүүгийн байдлын талаар сар, улирал, жил бүр мэдээлэх.
- Санхүүгийн бүх гүйлгээ, зардалтай холбоотой бүртгэлийг тодорхой, үнэн зөв, сүүлийн үеийн байдлаар баримт бичгийг хөтлөх.
- Материал, тоног төхөөрөмж, гадаад эх үүсвэрийн үйлчилгээний зардлыг хянах, удирдах.
- Цахилгааны засвар үйлчилгээ, үйл ажиллагааны зардлыг бууруулах, үйл явцыг сайжруулах чиглэлийг тодорхойлох.
- Нөөцийн хуваарилалтыг оновчтой болгох, шаардлагагүй зардлыг бууруулах бодлогыг санал болгох.
- Төслийн менежерүүд, инженерүүд болон бусад багийн гишүүдтэй нягт хамтран ажиллаж, санхүүгийн зорилго нь үйл ажиллагааны зорилтуудтай нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах.
- Санхүүгийн гүйцэтгэлийн талаарх мэдээллийг ахлах удирдлагад хүргэж, ашигтай ажиллах талаархи сайжруулалт зөвлөмжийг хүргэх.
Тавигдах шаардлага
- Санхүү, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага эсвэл холбогдох чиглэлээр бакалавр зэрэгтэй байх үүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
- Мэргэшсэн удирдлагын нягтлан бодогч (CMA) эсвэл мэргэшсэн санхүүгийн шинжээч (CFA) зэрэг мэргэжлийн гэрчилгээтэй бол давуу тал болно.
- Төслийн удирдлагын программ дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
- Төсвийн болон зардлын дүн шинжилгээ, санхүүгийн төлөвлөлтийн чиглэлээр 3-5 жилээс доошгүй жил ажилласан туршлагатай, техникийн болон үйлдвэрлэлийн орчинд ажиллаж байсан бол сайн.
- Microsoft office (Word, Excel), PowerPoint программуудыг ашиглах, баримт бичиг боловсруулах чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү,
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт