“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК –Гүний уурхайн Цахилгаан нарийн хэмжүүрийн засвар, үйлчилгээний хэлтэст– Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах ес (9) Цахилгаан нарийн хэмжүүрийн техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны хэлтэсийн зорилтод нийцсэн, төлөвлөлт төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд уурхайн цахилгаан нарийн хэмжүүрийн тоноглолын засвар үйлчилгээ гүйцэтгэх, найдвартай байдлын хангах, гүний уурхайн тогтвортой үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх юм.
Үүрэг даалгавар
- Суурин тоног төхөөрөмж, уурхайн цахилгаан тоног төхөөрөмжүүдэд засвар үйлчилгээ хийх.
- Хуваарьт засвар үйлчилгээг гүйцэтгэж, эвдрэл гэмтэлээс сэргийлэх, тоног төхөөрөмжийн ажиллагааны бүрэн бүтэн байдлыг хангах.
- PLC болон нарийн хэмжүүрийн тоноглолын үзлэг хийж, гэмтэлтэй тоноглолыг олж илрүүлэх, засварлах.
- Эвдрэл гэмтлийг бууруулах явцад дэмжлэг үзүүлэн дүн шинжилгээ хийх, дуудлага гэмтэлийг шуурхайн засварлах.
- Ажлын Менежментийн процессын дагуу засварын ажлыг гүйцэтгэх, Ажлын Захиалгын дагуу, Ажлын Стандарт Журамд заасан алхамын дагуу засвар үйлчилгээ гүйцэтгэж, асуудалтай зүйлсийг бичиж тэмдэглэж, ахлах ажилтанд ажлын гүйцэтгэлээ тайлагнах, мэдээлэх.
- Гүний уурхайн төслийн янз бүрийн үе шатуудын ашиглалтад оруулах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
- Өдөр тутмын ажилдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмуудыг мөрдлөгө болгон ажиллах,
- Ахлах ажилтаны гаргаж буй шийдвэрт харагдахуйц дэмжлэг үзүүлж, санал бодлоо зөв илэрхийлж, өөр хувилбаруудыг бүтээлчээр санаачлах.
- Суурилуулалт болон засварын ажлуудад С2 стандартыг мөрдөж ажиллах.
- Тусгаарлалтын С1 журмыг мөрдөж ажиллах.
- Цахилгааны МУ-н болон Оюу Толгойн дүрэм журмуудын нийцлийг хангаж ажиллах.
Тавигдах шаардлага
- Цахилгаан эсвэл автоматжуулалт, нарийн хэмжүүрийн чиглэлээр их дээд сургууль, коллежид суралцаж төгссөн мэргэжлийн үнэмлэх, сертификаттай, тухайн чиглэлээр ажиллаж буй туршлагатай.
- Цахилгааны чиглэлээр 3-с дээш жилийн ажлын туршлагатай эсвэл ажлын талбар дээрх сургалтаар туршлага хуримтлуулсан.
- Харилцааны ур чадвар сайтай
- Гүний уурхайн орчинд ажиллах чадвартай байх
- Автоматжуулалт, нарийн хэмжүүрийн ажлын туршлагатай.
- Нарийн хэмжүүрийн, удирдлагын системий төвөгтэй схем унших, PLC гэмтэл устгах туршлагатай, чадвартай
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг Моннис Цамхаг, 1 давхар |
Утас: +(976) – 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.