“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн цахилгаан, нарийн хэмжүүрийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах дөрөв (4) Цахилгаан нарийн хэмжүүрийн найдвартай ажиллагааны техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн цахилгааны найдвартай ажиллагааны технигчийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Боловсруулсан журмын дагуу, Ахлах инженер болон мэргэжилтнүүдийн зааварчилгаан дор асуудлуудыг судлаж дата мэдээлэл цуглуулах ба системийн чухал тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлийн шинжилгээ, үр дагаврыг тодорхойлоход оролцох.
- Цахилгаан болон нарийн хэмжүүрийн тоног төхөөрөмжийн болзошгүй эвдрэлийг тодорхойлон системд гарч байгаа эвдрэл гэмтлийг инженер болон ахлах ажилтны зааварчилгаагаар оношлох ба засварлах. Шаардлагатай тохиолдолд гэнтийн эвдрэлд дэмжлэг үзүүлж ажиллана.
- Засвар үйлчилгээний хуваарийг сайжруулах, шаардлагатай өөрчлөлт, шинэчлэлтийг хийхэд ахлах ажилтан болон инженерийг мэдээллээр хангаж ажиллах
- Найдвартай ажиллагаанд тулгарч буй асуудлуудыг Fish bone, 5 why -ыг ашиглана судалгааг гүйцэтгэнэ. Өөрийн туршлага болон мэдлэгээ тасралтгүй хөгжүүлэхээс гадна нарийн төвөгтэй асуудлуудыг талбай дээрээс судалж мэдээлэлээр хангана.
- PLC and SCADA дээр гарсан анхан шатны гэмтэлийг тодорхойлдог байх.
- RTBS-ээр дамжуулан гэмтэлийг илрүүлж, шаардлагатай бол нэмэлт, ажлын захиалга үүсгэх.
- Тоноглолийн сэлбэг хэрэгсэлийн бэлэн байдлыг шалгаж системд зөв бүртгэлтэйг шалгана.
- Инженерчлэлийн шийдэл, засварын сайжруулалт тактикт саналаа илэрхийлэн инженерт дэмжлэг үзүүлэн ажиллах
- Гүйцэтгэгч компани болон ажилтнуудад компани бодлого дүрэм журам, аюулгүй ажиллагааны соёлын хүрээнд үлгэр дуурайл үзүүлэх, дэмжих, зааварчлах
- Цахилгааны МУ-н болон Оюу Толгойн дүрэм журмуудын нийцлийг хангаж ажиллах.
- Тоног төхөөрөмжийн нөхцөл байдлыг хянах, мэдээлэл цуглуулах ажлыг гүйцэтгэдэг. P&ID, Logic Diagram унших чадвартай байх
- Work Management – үйл явц нь засварын тактикийг, ялангуяа төлөвлөгөөт засварын гүйцэтгэл хэрэгжилт хэвийн байгаа хяналт дээр дэмжлэг үзүүлнэ. (SAP, Matrikon, PI & PowerBI) гэх мэт төрөл бүрийн хөрөнгийн бэлэн байдал, гүйцэтгэлийг хянах систем, програм хангамжуудыг хэрэглэх.
- Ахлах инженер болон мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар бэлэн байдлыг сайжруулах төслүүдэд гар бие оролцон гүйцэтгэнэ.
Тавигдах шаардлага
- Засвар Үйлчилгээний Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Цахилгааны ажил хийх зөвшөөрөл эсвэл цахилгаанчны мэргэжлийн үнэмлэхтэй байх.
- Ажил мэргэжлээс шалтгаалах аюул эрсдэл болон аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх арга замыг боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай, аюулгүй ажиллагааны туршлагуудыг эзэмшсэн, аюулыг таньдаг байх
- 3-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан, эсвэл хангалттай хэмжээний практик туршлага, ажлын байран дээрх сургалтаар дамжуулан туршлага хуримтлуулсан байх
- Англи хэлний бичгийн болон ярианы зохих чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт