“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Баяжуулах үйлдвэрийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Цахилгаан, нарийн хэмжүүрийн мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 1 жилийн хугацаатай болно.
Хөрөнгийн менежментийн хөтөлбөр/төсөл/үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Мөн аюулгүй, хэмнэлттэй, найдвартай дизайн бүхий угсралт, суурилуулалтын ажлыг талбайд хэрэгжүүлэх, засвар үйлчилгээг чанартай бөгөөд стандартын дагуу хийх инженерийн тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
Үүрэг даалгавар
- Цахилгаан системийн хөгжүүлэлт, оновчлол
- Баяжуулах үйлдвэрийн засвар үйлчилгээний хэлтсийн өндөр болон нам хүчдэлийн цахилгаан тоноглолын засварын системийг оновчлох, хөгжүүлэх.
- Siemens, ABB, GE, TECO, FLSmidth зэрэг OEM (Original Equipment Manufacturers) компаниудтай хамтран ажиллаж Баяжуулах үйлдвэрийн засвар үйлчилгээний E&I тоноглолтой холбоотойгоор техникийн дэмжлэг авах ажил, гэрээ байгуулах асуудалд оролцох.
- Баяжуулах үйлдвэрийн чухал цахилгаан тоноглолын сул зогсолтыг багасгаж, найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор урт хугацааны хөрөнгийн удирдлагын стратеги боловсруулан хэрэгжүүлэх.
- PLC (Siemens, Allen-Bradley, ABB) болон Emerson DeltaV системийг оновчлон автоматжуулалт, гүйцэтгэлийг сайжруулах.
- Larox фильтерийн удирдлагын болон хяналтын системийн засвар, ажиллагаанд хяналт тавин гүйцэтгэлийг хангах.
- Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн найдвартай байдлыг сайжруулах зорилгоор урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээг оновчлох.
- Тогтвортой үйл ажиллагааны гүйцэтгэлийг хангахын тулд GE бөмбөлөгт тээрмийн clutch систем дээр гарах алдааг илрүүлэх, засварлах асуудалд мэргэжлийн тусламж үзүүлэх.
- Туршилт, анализ, дагаж мөрдөх
- Реле хамгаалалтын системд тогтмол туршилт, анализ хийж стандарт нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах. Үүнд:
- IEC (International Electrotechnical Commission)
- IEEE (Institute of Electrical and Electronics Engineers)
- ANSI (American National Standards Institute)
- Тохируулгын шаардлага
- Баяжуулах үйлдвэрийн засвар үйлчилгээний E&I багт цахилгааны стандартын талаар зөвлөгөө өгөх.
- Баяжуулах үйлдвэрийн Үйл ажиллагааны аюулгүй байдал (FS) болон Процессын аюулгүй байдлын (ПС) стандартыг хэрэгжүүлэх.
- PLC болон Emerson DeltaV системүүдэд үзлэг, оношилгоог тогтмол хийж бэлэн байдлыг хангах.
- Системийн шинэчлэл ба гүйцэтгэлийн оновчлол
- ETAP эсвэл түүнтэй адилтгах программ хангамжийг ашиглан реле хамгаалалтын системийг шинэчлэх, солих. OEM ABB SMEs болон инженерийн багуудтай хамтран ажиллах.
- Үйлдвэрийн үр ашиг, найдвартай ажиллагаа дээшлүүлэх үүднээс ABB M-Link болон M-Control системийг сайжруулах, оновчлох.
- Emerson DeltaV болон PLC-д суурилсан автоматжуулалтын системийг харилцан уялдаа, гүйцэтгэлийг сайжруулах, удирдан оролцох.
- Үйлдвэрийн өргөтгөл, системийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын төслүүдийг дэмжих.
- Техникийн дэмжлэг болон оношилгоо хийх:
- Асинхрон болон синхрон хөдөлгүүрүүд, ХӨН тээрмийн Gearless Mill Drives (GMDs)
- Үйлдвэрийн VFD (Variable Frequency Drives), Cyclo converters
- Larox фильтэр, түүний дагалдах тоноглол
- GE Ball Mill Clutch System (Сул зогсолтыг хамгийн бага түвшинд барих, доголдлыг илрүүлэх)
- Техникийн дэмжлэг болон гэмтэл илрүүлэх
- Үйлдвэрийн цахилгаан тоног төхөөрөмж, түүний удирдлагын гэмтлийг илрүүлэх, defect-ийг арилгах.
- Реле хамгаалалтын систем, голлох цахилгаан тоноглолын гэмтлийг илрүүлэх, алдааг засварлах.
- Төлөвлөгөөт бус зогсолт, тоног төхөөрөмжийн гэмтэлд түргэн шуурхай хариу арга хэмжээ авах, шийдвэрлэх.
- ABB M-Link болон M-Control системийн гүйцэтгэл, гэмтлийг засварлахад дэмжлэг үзүүлэх.
- Emerson DeltaV, PLC систем, GE Ball Mill Clutch System-тэй холбоотой нарийн төвөгтэй асуудлыг оношилж, шийдвэрлэх.
- Талбайн хэмжүүрийн төхөөрөмжүүдийн (даралт, урсгал, температур, түвшин мэдрэгч) оновчтой тохиргоог хангах.
Тавигдах шаардлага
- Цахилгааны инженер, нарийн хэмжүүрийн инженер, автоматжуулалтын инженер эсвэл холбогдох чиглэлээр боловсрол эзэмшин коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдаж зэрэг, диплом, гэрчилгээ авсан байх.
- Цахилгааны эсвэл нарийн хэмжүүрийн инженерийн чиглэлээр магистрын зэрэгтэй бол давуу тал болно.
- Хөрөнгийн менежментийн чиглэлээр мэргэшсэн гэрчилгээтэй (жишээ нь, IAM эсвэл CMRP) бол давуу тал болно.
- Системийн загварчлал, дүн шинжилгээ хийх ETAP эсвэл түүнтэй адилтгах программ хангамж зэрэг салбарын тусгай программ хангамжийг мэддэг байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт