“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн цахилгаан нарийн хэмжүүрийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Цахилгаан нарийн хэмжүүрийн засвар үйлчилгээний хуваарь гаргагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна. .
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Ажлын Менежментийн дагуу засвар үйлчилгээний нарийвчилсан хуваарь гаргах
- Өдөр тутмын засварын ажлыг хуваарийн дагуу хийгдэж байгаа эсэх дээр хяналт тавьж Ахлах ажилтнуудтай хурал хийх
- Долоо хоног тутмын төлөвлөлтийн хуралд урьдчилан бэлдэж ирэх долоо хоног +1 засвар үйлчилгээний хуваарийг танилцуулж, хянан хэлэлцэж тухайн хурлыг удирдах
- Олборлолт болон засвар үйлчилгээний шаардлага, боломжуудыг хэлэлцэж уялдуулах, хуралд оролцогч төлөвлөлтийн багуудын харилцан тохиролцоог тодорхойлох
- Засвар үйлчилгээний байршлыг баталгаажуулж, байршилын зураглалыг танилцуулах
- Төлөвлөлт болон засварын багийн харилцан уялдаа холбоог тусгаж хуваарь гаргах
- Процессын болон үйл ажиллагааны аюулгүй байдал, холбогдох хууль журмын дагуу хийгддэг ажлын цаг хугацааны болон ажлын хуваарь гүйцэтгэл дээр хяналт тавин ажиллах
- Ажлын гүйцэтгэлд хэмжүүр тавьж сайжруулах санал санаачлагуудыг гаргах
- Засварын баг бүрт хүн хүчний нөөц, чадвар, ажлын чухалчлалын зэрэглэл дээр үндэслэн долоо хоногийн хуваарь гаргах
- Одоогийн зогсолтын үйл ажиллагаануудыг хянаж, тэдгээр нь W+1 хуваарьт нөлөөлж болох эсэхийг үнэлэх эдгээрийг хэрхэн зохицуулахыг тодорхойлж шаардлагатай арга хэмжээг авах
- Цахилгааны засвар үйлчилгээний стратеги, үйл ажиллагааны шаардлагуудтай (+1 -ээс +4 долоо хоног) уялдуулан гүйцэтгэх боломжтой долоо хоног тутмын хуваарийг боловсруулах
- Их зогсолттой холбоотой ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийг Гантт чартын дагуу хуваарилж зохицуулалт хийх
- Удирдлагаас даалгасан болон бусад шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэх
Тавигдах шаардлага
- Цахилгааны Инженер эсвэл үүнтэй ижил төстэй чиглэлээр мэргэжлийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
- Хамгийн багадаа 2 жил холбогдох ажлын туршлагатай, эсхүл томоохон практик туршлага, ажлын байран дээрх дадлагажиж туршлагажсан байх.
- Цахилгаан эсвэл ижил төстэй тоног төхөөрөмжийн их засварын ажилд оролцож байсан туршлагатай байх.
- Англи хэлний дундаас дээш түвшний аман болон бичгийн чадвартай байх.
- Компьютерийн дундаас дээш түвшний мэдлэгтэй байх, үүнд Microsoft Excel, Office багц ашиглах чадвартай байх.
- Хурдан өөрчлөгдөх орчинд ажиллах туршлагатай мөн эерэг хандлага, бэрхшээлийг даван туулахад бэлэн байх.
- Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх чадвартай логик сэтгэлгээтэй байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг ө бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт