Цахилгаан, нарийн хэмжүүрийн засвар үйлчилгээний мэргэжилтэн

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн цахилгаан, нарийн хэмжүүрийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Цахилгаан, нарийн хэмжүүрийн засвар үйлчилгээний мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Тухайн ажил үүргийн зорилго нь хэлтэс нэгжийн тавьсан зорилго зорилтот төлөвлөгөөнд хүрэхийн тулд компанийн бодлого, журмыг хүрээнд цахилгаан хангамж үйлчилгээ болон дэмжлэгийг үр дүнтэй тууштайгаар манлайлан хүргэх явдал юм.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй байдлыг үргэлж нэн тэргүүнд тавьж, багийн аюулгүй байдлыг дэмжих соёлыг идэвхтэй сурталчилан ажиллах.
  • Ажлын байран дахь аюулгүй ажиллагаа, бүтээмжийг найдвартай хангахын төлөө эрмэлзэж, үнэ цэнэтэй удирдамж заавар зөвлөмжийг санал болгож, инженер, удирдлага, багийн гишүүдтэй бүтээлч харилцааг бий болгох.
  • Гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан автоматжуулалт, цахилгааны сүлжээний угсралтын багуудад ажлыг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх.
  • Гүний уурхайн үйл ажиллагаа, тоног төхөөрөмж болон холбогдох бусад багт цахилгаан болон автоматжуулалтын үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх.
  • Материал зөөвөрлөх системийн (Гүний уурхайн бутлуур, конвейерийн систем) хэвийн ажиллагаа, засвар үйлчилгээг хангах.
  • Төслийн цар хүрээг тооцоолох, нарийвчилсан зураг төсөл, автоматжуулалтын төхөөрөмжийн диаграммыг гаргахад автоматжуулалтын багийг дэмжих.
  • Рио Тинтогийн бизнесийн шийдлүүдийг (RTBS) ашиглаж, ОТ Ажлын удирдлагын үйл явцыг дагаж, SAP-системийн ажлын захиалга, заавартай нийцэж байгаа эсэхийг нянаж баталгаажуулах.
  • Гүний уурхайн автоматжуулалтын нарийн тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, цахилгааны гэмтэл илрүүлэхэд аюулгүй, үр дүнтэй дэмжлэг үзүүлэхийн тулд Өөрчлөлтийн менежментийн (ӨМ) үйл явцад ахлах ажилтнуудад шаардлагатай туслалцаа үзүүлэх. Үүнд төлөвлөсөн болон төлөвлөөгүй шаардлага бүхий ажлууд орох болно.

Тавигдах шаардлага

  • Бакалавр эсвэл түүнтэй адилтгах боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Цахилгааны инженер болон үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
  • Тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан 2 жилийн ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Аюулгүй ажиллах талаар эерэг хандлагатай, бусдад үлгэрлэн ажилладаг байх.
  • Англи хэлний бичгийн болон аман харилцааны дунд шатны мэдлэгтэй байх.
  • SAP, Deswik зэрэг Microsoft Office программуудыг ашиглах чадвартай байх.
  • Удирдлагын системийн аюулгүй ажиллагааны мэдлэгтэй болон холбогдох сургалтанд хамрагдсан бол давуу тал болно.
  • Жолооны үнэмлэх В ангилалтай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт