Цахилгаан, нарийн хэмжүүрийн засварын ахлах мэргэжилтэн

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм. 

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн цахилгаан, нарийн хэмжүүрийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Цахилгаан, нарийн хэмжүүрийн засварын ахлах мэргэжилтэн  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Тус албан тушаалтан нь ОТ ГУ-н хэлтсийн үйл ажиллагааг дэмжин ажиллахын сацуу компанийн алсын хараа, эрхэм зорилгыг компанийн нийт гишүүдийн хамтаар биелүүлэхийн төлөө ажиллана.

Үүрэг даалгавар

  • Гүний уурхай болон Гадаргуугийн Материал хангамж зөөвөрлөлтийн систем, Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжүүд, цахилгаан сүлжээний системүүдийн засвар үйлчилгээний багийг чиглүүлэн удирдаж ажиллах.
  • Рио Тинтогийн Бизнес Шийдэл (RTBS) -ийн системээр дамжуулан алдаа гэмтэл доголдлыг тогтоож, нөөц бололцоо хөрөнгө дээр тулгуурлан санал санаачилгаа дэвшүүлэн мэдэгдэл үүсгэж, ажлын захиалга хийх ба 7 хоног, сар бүр ажлын үр дүнгийн KPI гаргаж үнэлэх.
  • Төсөв хөрөнгийн хүрээнд урт болон богино хугацааны цахилгааны бүтээн байгуулалтын зураг төсөл, хамрах хүрээг тодорхойлоход цахилгааны багийг ахалж удирдаж ажиллах.
  • SAP систем дээр хийгдсэн ажлын захиалга/ажлын зааварчилгааны дагуу хийж хэрэгжүүлэн KPI-д нийцэж буй эсэхийг хянаж баталгаажуулах.
  • Засвар үйлчилгээний их зогсолтын менежментийн процессыг Рио Тинтогийн хөрөнгийн удирдлагын стандартын дагуу явагдаж байгаа эсэхийг хянаж баталгаажуулах.
  • Гүний уурхайн төслийн янз бүрийн үе шатанд явагдах барилга угсралт, ашиглалтад оруулах, засвар үйлчилгээний бүхий л үйл ажиллагааг дэмжиж ажиллах.
  • Гүний уурхайн үйл ажиллагаа, тоног төхөөрөмж болон холбогдох бусад багуудад цахилгааны дэмжлэг үзүүлэх.
  • HV / LV кабель, цахилгаан түгээх сүлжээ, сэлгэн залгалт, цахилгааны алдааг олж засварлахад дэмжлэг үзүүлэх бүх цахилгаан байгууламжийг найдвартай, үр дүнтэй дэмжих ӨМ-ын үйл явцыг удирдан чиглүүлж ажиллах.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Цахилгааны инженер болон үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
  • Тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан 3 жилийн ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Аюулгүй ажиллах талаар эерэг хандлагатай, бусдад үлгэрлэн ажилладаг байх.
  • Англи хэлний бичгийн болон аман харилцааны дунд шатны мэдлэгтэй байх.
  • SAP, Deswik болон Microsoft Office программуудыг ашиглах чадвартай байх.
  • Удирдлагын системийн аюулгүй ажиллагааны мэдлэгтэй болон холбогдох сургалтанд хамрагдсан бол давуу тал болно.
  • Жолооны үнэмлэх В ангилалтай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна: 

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт