“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний Уурхайн олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Цахилгаан, нарийн хэмжүүрийн ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.    

Энэхүү ажлын байрны зорилго нь гүний уурхайн барилга байгуулалт ба олборлолтын үйл ажиллагааны барилга байгууламжийн цахилгааны инженерийн ажлуудыг гүйцэтгэх явдал юм.

Үүрэг даалгавар

  • Барилга угсралт, Төслийн хяналт, Хангамж болон уурхайн бусад оролцогч талуудад техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх.
  • Инженерийн ажлын холбогдох баримт бичгүүдийг бэлдэж, ажлын урсгал болон үйл явцын сайжруулалтын санаачилга гаргах.
  • Инженерийн зураг төсөл, ажлын зураг төсөл, материалын тооцоог ОТ-н техникийн нөхцөл, барилгын норм, шилдэг туршлагын дагуу бэлтгэх.
  • Цахилгаан нарийн хэмжүүрийн инженерүүдэд, автоматжуулалт, болон удирдлагын логикийн схем зураг гаргахад дэмжлэг үзүүлж, бэлтгэх
  • Зураг төслийн структур бүтцэд нарийвчилсан инженерийн хяналт, үнэлгээ хийх, тайлан гаргах.
  • Гүйцэтгэгчийн техникийн асуулга болон мэдээлэл авах хүсэлтэд хариулж, талбайн инженерийн асуудлуудад техникийн шийдлээр хангана.
  • Худалдан авах ажиллагааны багцад цахилгааны материалын тодорхойлолтыг боловсруулах, техникийн дэмжлэг үзүүлэх талаар Багцын инженерүүдтэй холбогдож, материалын худалдан авалтыг амжилттай явуулахын тулд тендерийн үнэлгээний үйл явцад оролцоно.
  • Цахилгаан нарийн хэмжүүр, мэдээлэл технологийн багуудтай зөвлөлдөж, одоогийн системүүдтэй ажиллах уялдааг хангуулан ажиллах
  • Цахилгааны болон бусад чиглэлийн инженерүүдийг зөвлөн, чиглүүлэх.                                       

Тавигдах шаардлага

  • Бакалавр эсвэл түүнтэй адилтгах боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Цахилгааны инженер эсвэл үүнтэй төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
  • Барилгын төсөл эсвэл зураг төслийн зөвлөх компанид Цахилгааны инженерийн чиглэлээр дор хаяж 5 жил ажилласан туршлагатай, ажлыг аюулгүй гүйцэтгэсэн түүхтэй байх.
  • Харилцааны өндөр ур чадвартай Англи хэлээр аман болон бичгээр харилцах чадвартай байх
  • Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай байх
  • Төслийн удирдлагын чиглэлээр ажиллаж бичиг баримт, тайлан боловсруулж байсан туршлагатай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт