“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн цахилгаан, нарийн хэмжүүрийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Цахилгааны найдвартай байдлын ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь тус нэгжийн төлөвлөсөн төлөвлөгөө, чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино. Гүний уурхайн үйл ажиллагааны бүхий л цахилгаан болон нарийн хэмжүүрийн тоног төхөөрөмжийн найдвартай байдлын хяналт шинжилгээг гүйцэтгэж, түүнд тохирсон шаардлагатай арга хэмжээ, ашиглалт, завсар үйлчилгээний стратегийг боловсруулахаас гадна системийн өгөгдөл, хэмжилтийн дата болон тоног төхөөрөмжийн сул зогсолт, эвдрэл гэмтэлд анализ хийх болон холбогдох сайжруулалтын ажлыг хэрэгжүүлнэ.
Үүрэг даалгавар
- Гүний уурхайн цахилгаан, нарийн хэмжүүрийн болон системийн чухал тоног төхөөрөмжийн болзошгүй эвдрэлийг тодорхойлохын тулд холбогдох бүх төрлийн график анализ, нөхцөл байдлын мониторинг хийж асуудлыг судлан, шийдвэрлэх арга хэмжээг хэрэгжүүлэх багыг ахлан ажиллана.
- Work Management-н үйл явц хэвийн байгаа эсэх дээр хяналт тавиж, засварын тактик, ялангуяа төлөвлөгөөт засварын гүйцэтгэлийн хэрэгжилт буюу PM01, PM02, PM03 ажлуудыг нягталж, task lists, стандарт ажлууд доторх алдаа, дутагдлуудыг тодорхойлж, төрөл бүрийн эх үүсвэрээс цуглуулсан өгөгдөлд үндэслэн сайжруулах санаачлага, шийдлийг гарган ажиллана.
- SAP, Matrikon, PI болон PowerBI гэх мэт төрөл бүрийн програм хангамжуудыг ашиглаж, системийн болон тоног төхөөрөмжийн бэлэн байдлын гүйцэтгэл, чанарын үзүүлэлтийг тусгасан судалгаа, тайлан гарган ажиллах
- Хөрөнгийн чухлын зэргийг тодорхойлох /ACA/ ажлыг удирдан явуулах, засвар үйлчилгээг урьдчилан таамаглан оновчлох /PMO/ ажлыг удирдан зохион байгуулах
- Найдвартай ажиллагаанд тулгарч буй эвдрэл гэмтлийн асуудлуудад бүхий л түвшний судалгааны аргачлалууд болох Fish bone, 5 why, cause and effect diagram, RCA PROACT, FMEA-ыг ашиглан судалгаа, шинжилгээг гүйцэтгэн, шийдвэрлэх алхмуудыг оновчтой тодорхойлох
- Найдвартай байдлын санаачлагуудыг системчилж, сайжруулах төслүүдэд өөрчлөлтийн менежментийн хэрэгжүүлэн, өөрчлөлтийг тогтвортой байлгаж, удирдан чиглүүлэх
- Дундаж хугацаанд үзүүлэх нөлөөллийг (MTBF)-ийн гүйцэтгэлийг сайжруулах төсөл боловсруулж, шаардлагатай багуудтай хамтарч ажиллах.
Тавигдах шаардлага
- Засвар үйлчилгээний инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалаврын зэрэг эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх, системчилсэн дүн шинжилгээний арга техникийг эзэмшсэн байх
- Microsoft Office программууд дээр ажиллах болон баримт бичиг, тайлан боловсруулах өндөр ур чадвартай байх
- Компьютержсэн засвар үйлчилгээний менежментийн систем (CMMS), тухайлбал SAP -ын туршлагатай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт