“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн цахилгаан нарийн хэмжүүрийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Цахилгааны найдвартай ажиллагааны инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 1 жилийн хугацаатай болно.
Энэхүү ажлын байрны зорилго нь тоног төхөөрөмжийн оновчлол болон найдвартай ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэхэд оршино. Энэхүү үүрэгт найдвартай байдлыг судлан шинжилж, тухайн нөхцөлд шаардагдах найдвартай байдлыг тоног төхөөрөмжийн ажиллах болон зогсолтын өртгийг харгалзан тогтоох багтана. Үүнд материал тээвэрлэх систем, дэд бүтэц, гүний уурхайн ус хангамжийн систем зэрэгт үнэлгээ хийх, тохирох арга хэмжээг авах, ажиллагаа болон засвар үйлчилгээний стратеги боловсруулах, мөн цахилгаан нарийн хэмжүүрийн тоног төхөөрөмжийн эвдрэл, тасралттай холбоотой судалгаа, шинжилгээ хийх ажлууд багтана.
Үүрэг даалгавар
- Тодорхой дүрэм, журмын дагуу болон ахлах инженерүүд, мэргэжилтнүүдийн зааварчилгаанд үндэслэн асуудлуудыг шийдвэрлэнэ.
- Найдвартай ажиллагааны дүн шинжилгээг хийж, сайжруулалтын зөв аргыг тодорхойлох ажлыг гүйцэтгэнэ.
- Цахилгаан нарийн хэмжүүрийн тоног төхөөрөмжүүдийн төлөв байдлын хяналтын (Condition Monitoring) дата өгөгдөлд тогтмол үнэлгээ хийж, эвдрэл үүсэх магадлалтай тохиолдлуудыг тодорхойлж, шаардлагатай арга хэмжээг авна.
- Чухал тоног төхөөрөмжүүд дээр эвдрэл гэмтлийн дүн шинжилгээ хийж, үр дагаврыг тодорхойлох процесст оролцоно.
- График, Парето диаграм, гистограмм болон бусад статистик арга хэрэгслүүд ашиглан хөрөнгө/тоног төхөөрөмжийн гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж тайлагнана.
- Хөрөнгийн удирдлагын зааварчилгааны дагуу засвар үйлчилгээний тактик боловсруулж, туршлага, мэдлэгээ нэмэгдүүлэх ба боловсруулсан тактикийг ахлах инженерээр хянуулан тэднээс көүчинг авч ажиллана.
- CM засвар үйлчилгээ (Corrective Maintenance) болон HCM өндөр ач холбогдол бүхий засвар үйлчилгээ (High Critical Maintenance)-тэй холбоотой тактик боловсруулах, үнэлэх ажлыг дэмжиж, эдгээрийг засвар үйлчилгээний стратегид оруулна.
- Төлөвлөгөөт PM01 ажил болон PM01 төлөвлөгөөт бус уурхайн дуудлагын гүйцэтгэлийн хэрэгжилтийг хянах зорилготой ажлын удирдлагын процесс нь засвар үйлчилгээний тактикт нийцэж байгаа эсэхийг баталгаажуулна. Мөн SAP, MMRS, Matrikon, Predicta, PI, APM зэрэг систем, программ хангамжуудыг ашиглан тайлан гаргах, KPI болон хөрөнгийн эрүүл мэндийг хянахад ашиглана.
- PM01, PM02, PM03 ажлын гүйцэтгэлийг хянах замаар стандарт ажил/ ажлын жагсаалт ашиглагдсан эсэх/холбогдсон эсэхийг шалгаж, олон талын эх сурвалжаас мэдээлэл цуглуулан тактикийн бүртгэлтэй харьцуулан зөрүүг тодорхойлон, арилгаж найдвартай ажиллагааны инженерүүдэд дэмжлэг үзүүлнэ. (Ажлын жагсаалт болон Функциональ байршилтай холбогдсон, тактикийн бүртгэлийн харьцуулалт)
Тавигдах шаардлага
- Бакалавр болон түүнээс дээш боловсролыг цахилгааны инженерчлэл эсвэл ижил төстэй мэргэшлийн чиглэлээр төгссөн байх.
- Ажлын байранд эсвэл мэргэжлийн сургалтаар олж авсан дадлага туршлагатай, хамгийн багадаа 2 жилийн холбогдох чиглэлээр ажилласан байх.
- Бичгийн болон ярианы англи хэлний ахисан дунд түвшинтэй байх
- Microsoft office (Word, Excel), PowerPoint программуудыг ашиглах, баримт бичиг боловсруулах чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт