“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн төсөл-Инженерчлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Цахилгааны ахлах инженер  ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 1 жилийн хугацаатай болно.

Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нэгжид хамаарах өөрийн шууд харьяалалд байгаа багийн үйл ажиллагааны хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • Өдөр тутмын аюулгүй ажиллагааны хуралд оролцох.
  • Аюулгүй ажиллагааны практик, систем, процессууд нь Монголын журам, Рио Тинтогийн HSEQ стандарт, журамд нийцэж байгааг хангах.
  • Цахилгаан систем, түүний хяналт удирдлагын системийн үйл ажиллагааг ойлгож 35КВ-220KВ эрчим хүчний хангамж болон дэд станцууд, дунд хүчдлийн 6.3КВ-10.5КВ, нам хүчдлийн 110В-1000В, хэт нам хүчдлийн тогтмол 24В-48В тоног төхөөрөмж болон хэлхээнд зураг, дизайн болон шийдлийн дэмжлэг үзүүлэх.
  • Инженерийн төслүүдийн бүх талууд дээрх хяналт, зохицуулах үүргийг гүйцэтгэх
  • Үйл ажиллагаа, EPCM, гэрээтүүд зэрэг буад багуудын хооронд холбох үүргийг гүйцэтгэн, үр дүнтэй харилцааг хангана.
  • Эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны болон чанарын системийн дагуу бүх ажлыг гүйцэтгэнэ.
  • Багийн гишүүдийн үйл ажиллагааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Тавигдах шаардлага

  • Бакалавр болон түүнээс дээш боловсролыг техникийн үйлчилгээ, инженер, уул уурхай эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр төгссөн байх.
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Төслийн болон уурхайн цар хүрээнд инженерийн тооцоог шалгах, хяналт тавих чадвартай байх.
  • Инженерийн программ дээр ажиллах, шаардлагатай тооцоолол хийх чадвартай байх.
  • Багаар ажиллах чадвартай, найрсаг байх.
  • Windows програм ялангуяа Excel, Word, PowerPoint дээр ажиллах чадвартай байх.
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт