“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн Цахилгаан нарийн хэмжүүрийн засвар, үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Цахилгаанчин ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны хэлтэсийн зорилтод нийцсэн, төлөвлөлт төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд уурхайн цахилгаан нарийн хэмжүүрийн тоноглолын засвар үйлчилгээ гүйцэтгэх, найдвартай байдлын хангах, гүний уурхайн тогтвортой үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх юм.
Үүрэг даалгавар
- Гүний уурхайн суурин болон уурхайн нэвтрэлтийн цахилгаан тоног төхөөрөмжүүдэд засвар үйлчилгээ хийх.
- Хуваарьт засвар үйлчилгээг гүйцэтгэж, эвдрэл гэмтэлээс сэргийлэх, тоног төхөөрөмжийн ажиллагааны бүрэн бүтэн байдлыг хангах засвар үйлчилгээг гүйцэтгэх, .
- Эвдрэл гэмтлийг бууруулах явцад дэмжлэг үзүүлэн дүн шинжилгээ хийх, дуудлага гэмтэлийг шуурхайн засварлах.
- Ажлын Менежментийн процессыг мөрдөн үүссэн Ажлын Захиалгын дагуу, Ажлын Стандарт Журамд заасан алхамаар засвар үйлчилгээ гүйцэтгэж, асуудалтай зүйлсийг тэмдэглэх, засах, ахлах ажилтанд ажлын гүйцэтгэлээ тайлагнах, мэдээлэх.
- Гүний уурхайн төслийн янз бүрийн үе шатуудын ашиглалтад оруулах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
- Өдөр тутмын ажилдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмуудыг мөрдлөгө болгон ажиллах,
- Өндөр болон нам хүчдэлийн кабелууд, эрчим хүч түгээх сүлжээ, дамжуулах болон дэд станцуудын засвар үйлчилгээ, сэлгэн залгалт гүйцэтгэх, цахилгааны эвдрэл гэмтлийн шалтгааныг олох, хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажлуудыг гүйцэтгэх. Үүнд ажлын шаардлагын дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус ажлууд хамаарна.
- Ахлах ажилтаны гаргаж буй шийдвэрт харагдахуйц дэмжлэг үзүүлж, санал бодлоо зөв илэрхийлж, өөр хувилбаруудыг бүтээлчээр санаачлах,
- Суурилуулалт болон засварын ажлуудад С2 стандартыг мөрдөж ажиллах.
- Тусгаарлалтын С1 журмыг мөрдөж ажиллах,
- Цахилгааны МУ-н болон Оюу Толгойн дүрэм журмуудын нийцлийг хангаж ажиллах.
Тавигдах шаардлага
- Цахилгааны инженерийн чиглэлээр Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Тухайн салбарт 3 болон түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай байх
- Өндөр болон нам хүчдэлийн стандарт, аюулгүй ажиллагааны дүрэм, журмын талаар мэдлэг эзэмшсэн байх
- Цахилгааны зураг схемыг уншиж ойлгож, гэмтэлийг аюулгүй оношлодог байх
- Компьютер болон хэрэглээний програмыг ашиглах бүрэн чадвартай байх
- Англи хэлний аман болон бичгийн харилцааны чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт