“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Санхүү, бизнесийн газарт Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах зургаан (6) Цалингийн нягтлан бодогч  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн цалингийн үйлчилгээний чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Цалингийн нууцлалыг хадгалан нягт нямбай, хугацаанд нь тооцоолж олгох,
  • Нийгмийн даатгалаас олгох тэтгэмжүүдийн мэдээллийг хугацаанд нь тайлагнах ( жирэмсэн болон амаржсаны лист, бусад ),
  • Цалингийн тооцоотой холбоотой дансууд түүний үлдэгдэл баталгаажуулах тайланг хугацаанд нь гүйцэтгэх,
  • Ажилчдад дээд зэргийн үйлчилгээ үзүүлэх ( тайлбар хийх, дэлгэрэнгүй тооцоогоор хангах)
  • Аливаа аудитын гаргасан хүсэлт мэдээллийн шаардлагыг хангаж бэлтгэх
  • Цалингийн тооцоотой холбоотой системийн алдааг илрүүлэх, залруулахад бусад багт дэмжлэгэ үзүүлэх
  • Цалингийн үйлчилгээний үйл ажиллагааг улам боловсронгүй болгох аргыг тодорхойлж, хэрэгжүүлэхэд байнга анхаарах
  • Цалинтай холбоотой үйл ажиллагааг хугацаанд нь гүйцэтгэх- Үндсэн монгол ажилчдын цалин , олон улсын болон оюутан сурагчдын тэтгэлэгт хөтөлбөр урамшууллын тооцоог хийх, бусад хамааралтай нэгжүүдийн цалин түүнтэй адилтгах тооцоог хийх (хуваарьт бус банкны гүйлгээ хийх гэх мэт)
  • Эргэн төлөгдөх цалингийн болон бусад суутгал тооцоонд тавигдах бүх шаардлагыг хангаж ажиллах ( шүүхийн шийдвэр, илүү олгосон цалин )
  • Цалингийн мэдээлэл түүний хадгалалтын хэрэгжилтэнд архивийн журмыг мөрдөж ажиллах
  • LEAN metrix боловсруулах , сар тутмын тайлан бэлтгэхэд оролцох.

Тавигдах шаардлага

  • Бакалавр болон түүнээс дээш боловсролыг санхүү, нягтлан бодогч, бизнесийн удирдлага эсвэл эдгээртэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр төгссөн байх
  • 5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах өндөр чадвартай байх
  • Microsoft office (Word, Excel), PowerPoint, AutoCAD программуудыг ашиглах, баримт бичиг боловсруулах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт