“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний Уурхайн Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Хөрөнгийн системийн хөгжүүлэлтийн шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү албан тушаалтан нь найдвартай байдалд суурилсан аргачлалыг ашиглан засвар үйлчилгээний төлөвлөлт, хөрөнгийн стратеги, тактик боловсруулах, хөрөнгийн ашиглалтын хугацааны нөөцийг тодорхойлох, удирдах, шаардлагатай Ажлын стандарт журмыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг SAP мастер өгөгдөл, сайн мэдлэг, ур чадвар шаарддаг олон талт ажил юм.
Үүрэг даалгавар
- Хөдөлгөөнт хөрөнгийн найдвартай ажиллагаа, хүртээмж, гүйцэтгэлийг нэмэгдүүлэх/сайжруулахын тулд засвар үйлчилгээний үр дүнтэй стратегийг боловсруулж хэрэгжүүлэх.
- Сайжруулах салбар чиглэлийг тодорхойлох, зорилтот засвар үйлчилгээний тактикийг хэрэгжүүлэхэд чиглэл өгөх үүднээс батлагдсан аргачлалыг ашиглан уурхайн хөдөлгөөнт хөрөнгийн найдвартай ажиллагааны шинжилгээнд хувь нэмэр оруулах.
- Оновчтой орлуулах цэгүүдийг санал болгож, насжилт, засвар үйлчилгээний зардал болон гүйцэтгэлийн мэдээллийг үндсэн өгөгдөл болгон ашиглах замаар Ашиглалтын хугацааны зардлын шинжилгээнд (LCCA) дэмжлэг үзүүлэх.
- Засвар үйлчилгээний түүх болон найдвартай ажиллагааны мэдээллийг гол хэрэгсэл болгон ашиглах замаар урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ, нөхцөл байдлыг хянах хөрөнгийн тактикийг боловсруулах ажлыг удирдах.
- Эвдрэл гэмтлийн горим, холбогдох засвар үйлчилгээний тактикийг баримтжуулах төвлөрсөн мэдээллийн санг бий болгож, хөтлөх байдлаар үндэслэлтэй шийдвэр гаргах боломжтой болгох.
- Тогтмол үнэлгээ хийх, гүйцэтгэлийн чиг хандлагад тулгуурлан стратегийг тохируулах, эвдрэл гэмтлийг арилгах, үйл ажиллагааны нөхцөлийг өөрчлөх замаар засвар үйлчилгээний тактикийг тасралтгүй оновчтой болгох.
- Засвар үйлчилгээний үйл явцыг оновчтой болгох, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхийн тулд хөдөлгөөнт хөрөнгийн Ажлын стандарт журам (SWP) боловсруулахад туслах.
- Уул уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг бүрэн хангахад шаардлагатай чухал сэлбэг
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, диплом авч эзэмшсэн байх.
- Инженер, санхүү эсхүл холбогдох мэргэжлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх.
- Бизнесийн зэрэг эсвэл санхүүгийн авьяас чадвар/мэдлэгийг нотлон харуулсан бусад арилжааны туршлага.
- Механик эвдрэлийн шинжилгээний сургалт (Катерпилларын эвдрэлийн ахисан түвшний шинжилгээ эсвэл үүнтэй төстэй)
- Компьютерийн дунд түвшний мэдлэгтэй байх, үүнд Microsoft Excel, Office багц ашиглах чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn
цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт