“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Үйл Ажиллагааны бэлэн байдлын хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хөрөнгийн системийн хөгжүүлэлтийн шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 1 жилийн хугацаатай болно.

Энэхүү ажлын байр нь SAP-ын мастер дата, засвар үйлчилгээний төлөвлөлт, хөрөнгийн стратеги болон тактикийг найдвартай байдалд суурилсан арга барил ашиглан боловсруулах, уурхайн насжилтын турш ашиглагдах хөрөнгөд шаардлагатай бүх сэлбэгийг тодорхойлох, удирдах, шаардлагатай Ажлын стандарт журмыг боловсруулах үндсэн зорилготой.

Үүрэг даалгавар

  • Хөрөнгийн систем хөгжүүлэлтийн шинжээч нь үндсэндээ дараах үүрэгтэй:
  • Одоо байгаа болон 2-р үе шатны хөрөнгийн найдвартай байдлыг дэмжих үүднээс засвар үйлчилгээний стратеги боловсруулах, санал болгох, хэрэгжүүлэх
  • Батлагдсан найдвартай байдлын арга, хэрэгслийн ашиглан 2-р үе шатны нэн чухал хөрөнгийн найдвартай байдлын судалгаа, найдвартай байдлын блок загварчлалын ажилд оролцох, түүнийг зохион байгуулах, явуулах
  • Шинэ хөрөнгөд зориулсан Уурхайн ашиглалтын мөчлөгийн зардлын дүн шинжилгээнд дэмжлэг үзүүлэх
  • Урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ (УСЗҮ) болон тоног төхөөрөмжийн мэдээллийн хяналт ашиглах Хөрөнгийн тактик боловсруулалтыг идэвхтэй удирдах. УСЗҮ-ийн хүрээнд чухал суурин тоног төхөөрөмж, ажлын талбай болон үйл ажиллагаанд Ажлын стандарт журам боловсруулах.
  • Уурхайн насжилтын турш ашиглагдах хөрөнгөд шаардлагатай бүх сэлбэгийг тодорхойлох
  • Чухал сэлбэгийн шаардлагад туслалцаа үзүүлэх
  • Төслийн болон ОТ ХХК-н ажилчидтай хамтран РТБШ-ийг төслийн батлагдсан чухал үе шатны дагуу хугацаанд нь хэрэгжүүлэх.
  • Tоног төхөөрөмж нийлүүлэгч байгууллагууд, эцсийн хэрэглэгчид, төслийн баг, сургалтын байгууллагууд зэрэг гадны дотны оролцогч талуудтай хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх.
  • Сургалтын цагийн хуваарийг гаргах, бүртгэх, сургалт хүргэх, холбогдох оролцогч талуудын ажлыг уялдуулахтай холбоотой ажил гүйцэтгэл, үүрэг хариуцлагын удирдлага зэргээр хязгаарлалгүй сургалтын хөтөлбөр дэх бүхий л материал, техник хангамжийн болон зохион байгуулалтын асуудалд дэмжлэг үзүүлэх, зохион байгуулах
  • Хөрөнгийн менежментийн урт хугацааны чиглэлд нийцсэн стратеги болон систем
  • Тоног төхөөрөмж, системийн журам, дагалдах баримт бичгийн Ажлын стандарт журам болон системийн сургалтын холбогдох мэдээлэл
  • ОТ-н Хөрөнгийн менежмент РТБШ-ийн стандартуудтай холбогдуулан засвар үйлчилгээний арга барилыг сайжруулах боломж, санаачлагыг дэмжих, тодорхойлох замаар BU хөрөнгийн менежментийн хамт олон болон мэргэжилтнүүдийг удирдлагаар хангах
  • BU Хөрөнгийн менежментийн мэргэжилтнүүдтэй хамтран шилдэг арга барил болон сайжруулах боломж, санаачилгуудыг тодорхойлох
  • Тус албан тушаалтан нь өөрийн хариуцсан хэсэгтээ дараах ажлуудыг мөн хэрэгжүүлэх шаардлагатай:
  • Ажлыг хэрэгжүүлэх, удирдахдаа шилдэг арга барил, хэрэгслийг боловсруулах
  • Ажлын явцыг тогтсон шалгуур, чухал үе шатын дагуу бүртгэн хянах
  • Хүлээлгэн өгөх ажлуудыг ерөнхий чиг үүрэг болон үйл ажиллагааны багуудтай хамтран боловсруулах, сайжруулах
  • Оролцогч талуудтай тогтмол байдлаар холбогдож ажиллах
  • Төслийг амжилттай болгоход нэн чухал харилцаа холбоог бий болгох, хөгжүүлэх
  • Баримт бичгүүд бүрэн бүтэн, сүүлийн үеийн бөгөөд тэдгээрийг зөв хадгалсан эсэхийг баталгаажуулах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Инженер чиглэлээр бакалаврын зэрэгтэй
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсвэл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх. Бизнесийн шийдлийн систем (SAP) доторх суурь мэдлэгтэй,
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх,

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг  бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)