“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Ил уурхайн үйл ажиллагаа – Уурхайн үйл ажиллагаа хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хөрөнгийн насжилтын инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь шаардагдах тоног төхөөрөмжүүдийн аюулгүй, найдвартай үйл ажиллагааг алдгуулж болох нөхцөлүүдийг тодорхойлон шийдвэрлэх замаар аюулгүй байдлыг хангаж операторын чадвар, бүтээмжийг дэмжин ажиллах мөн Ил уурхайн үйл ажиллагааны хэлтсийн дата мэдээллийг шинжилж, оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэн ажиллах ажлуудад чиглэгдэнэ.
Үүрэг даалгавар
- Тоног төхөөрөмжийн системүүдийн тогтвортой байдлыг бүхий л ажиллагааны туршид нь тогтвортой байдлыг ханган ажиллуулах.
- Тоног төхөөрөмжүүд дээр шинэ системийг хэрэгжүүлэх, системүүд болон тэдгээрийн хэрэглээг дээшлүүлэх буюу сайжруулах ажлыг удирдан зохион байгуулах.
- Найдвартай ажиллагааны үйл явцыг удирдах, үйл ажиллагааг дэмжих.
- Холбогдох үйл явцыг тогтвортой, үр дүнтэй байлгахын тулд үйл ажиллагааны удирдагчид, засвар үйлчилгээний инженерүүд, найдвартай ажиллагааны инженерүүд, сургагчид, OEM гэрээт компанитай хамтран ажиллах.
- Мэдээллийн менежментийг удирдан зохион байгуулах, мэдээллийн менежмент, дүн шинжилгээ, тайлантай холбоотой баримт бичгийг хадгалах.
- Мэдээллийн менежментийг сайжруулах санаачилгын дор дотоод болон гадаад бусад оролцогч талуудтай хамтран ажиллаж, удирдан зохион байгуулах.
- Тухайн шаардлагатай мэдээллийн анализ, мэдээллийн интеграцчлал, тайлангийн хөгжлийн санаачилгыг удирдан зөв шийдвэр гаргахад менежментийн багийг дэмжин ажиллах
- Мэдээллийн менежмент, практикт ажиглагдаж байгаа сайжруулан нэмэгдүүлэх шаардлагатай зүйлс болон сайжруулах боломжуудыг тодорхойлж, шаардлагатай бол санаачилгыг авч ажиллах
- Ил уурайн хэлтсийн мэдээллийн системтэй холбоотой төрөл бүрийн үйл ажиллагааг дэмжин ажиллах, тайлан хэлэлцэх, төсөл, семинар, сайжруулах үйл ажиллагаанд оролцох.
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг Механик инженер, Мэдээлэл технологийн инженерийн чиглэлээр коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- 3-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
- SQL, Python болон R дэх скриптүүд дээр ажиллах чадвартай байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)