“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

 Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний Уурхайн Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Хөрөнгийн бүрэн бүтэн байдал шалгагч  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү Албан тушаалын үндсэн зорилго нь техникийн болон аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу ГУ-н хөрөнгийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах явдал юм.  Үүнд болзошгүй эрсдэлийг тодорхойлох, засаж залруулах, засвар үйлчилгээ хийх үйл ажиллагааг эрэмбэлэх, Оюу толгой болон Монгол Улсын стандарт, дүрэм журамд нийцэж байгаа эсэхийг шалгах зорилгоор хөрөнгийг хугацаанд нь ашиглалтад оруулахад нарийн хяналт шалгалт, үнэлгээ, аудит хийх ажил багтана.

Үүрэг даалгавар

  • ГУ-н шинэ болон сэргээн засварласан хөрөнгийн механик, цахилгаан, гидравлик холболтын бүрэн бүтэн байдал, техникийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгах үүднээс “Зорилготой нийцүүлэх” шалгалт хийх.
  • Зорилготой нийцүүлэх” шалгалтын шалгах хуудасны бүх шаардлагын дагуу хөрөнгийг угсарч суурилуулж байгаа эсэхийг шалгах үүднээс ТТАҮ эсвэл борлуулагчийн байгууламжтай хамтарч ажиллах эсвэл очих.
  • Болзошгүй эвдрэл, гажиг, санаа зовоосон хэсгийг/талбайг тодорхойлж, баримтжуулах
  • Холбогдох шаардлага болон стандартын дагуу засаж залруулах арга хэмжээг тодорхойлох
  • Хяналт шалгалтын үр дүнгийн талаар ТТАҮ-тэй ярилцаж, бүрэн бүтэн байдал, зөрчлийн асуудлыг шийдвэрлэх. Загварыг сайжруулах зааварчилгаа өгөх, хөрөнгийг бүрэн бүтэн байдлын стандартад нийцүүлэх
  • Загварыг сайжруулах зааварчилгаа өгөх, хөрөнгийг бүрэн бүтэн байдлын стандартад нийцүүлэх
  • Хяналт шалгалт, засаж залруулах, засвар үйлчилгээ хийх үйл ажиллагааны үнэн зөв, шинэчилсэн бүртгэл хөтлөх
  • Хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг сайжруулах боломжуудыг тодорхойлж, хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, диплом авч эзэмшсэн байх.
  • Инженер, уул уурхай, шинжлэх ухааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Бизнесийн чиглэлээр магистрын зэрэгтэй байх.
  • Компьютерийн дунд түвшний мэдлэгтэй байх, үүнд Microsoft Excel, Office багц ашиглах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг  бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn

цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт