“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ – Капитал төслийн хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурван (3) Хөрөнгийн багцын судалгааны мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаал нь нь байгууллагын капитал болон хаалтын төслүүдийн судалгааны үе шатуудыг тэргүүлэн, бүхий л техникийн, санхүүгийн болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн  хүрээнд удирдан төлөвлөж, зохицуулна. Тухайн мэргэжилтэн нь компанийн капитал төлөвлөлтийг дэмжих зорилгоор хөрөнгийн багцын судалгаанууд, тэдгээрийн холбогдох бизнесийн шаардлагыг тодорхойлох, аюулгүй, амжилттай гүйцэтгэлийг хангах үүрэг хүлээнэ.

Ажлын байр горилогч нь техникийн болон мэргэжлийн чиглэлээрээ холбогдох мэргэжил, ажлын туршлагатай байх ба тогтсон журам, шийдлүүдийн хүрээнд олон төрлийн сорилт асуудлыг бие даан, эсвэл хамгийн бага удирдамж, чиглэлтэйгээр шийдвэрлэх чадвартай байна.

Үүрэг даалгавар

Энэхүү ажлын байрны гол үүрэг нь хөрөнгийн багцын судалгааны нарийвчилсан төлөвлөлт, гүйцэтгэл, оролцогч талуудын харилцаа, болон тайлангийн үйл ажиллагааг хариуцна. Гол үүрэг хариуцлага нь дараах байж болох бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй:

  • Бизнесийн хэрэгцээ, төслийн болон судалгааны шаардлага, оролцогч талуудын хүлээлтэд үндэслэн судалгааны хамрах хүрээ, эрсдэл, чухал үе шатууд, төсвийг тодорхойлж, батлагдсан хүрээнд гүйцэтгэлийг хангах.
  • Олон талт ажлын урсгалыг удирдан, оролцогч талуудыг зохион байгуулж, судалгааны зөвлөх болон гүйцэтгэгчдийг хянан судалгааны хамрах хүрээ, цаг хугацаа, төсөв, чанарын стандартыг хангах.
  • Төслийн эцсийн гүйцэтгэлийн нарийвчилсан тооцоо, төлөвлөгөөг боловсруулах.
  • Судалгааны оролцогч талуудад мэргэжлийн техникийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх.
  • Санхүүгийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, мөнгөн гүйлгээний төсөөлөл, хөрөнгө оруулалтын өгөөж (ROI), өнөөгийн цэвэр үнэ цэнэ (NPV) зэрэг санхүүгийн дүн шинжилгээ хийх.
  • Судалгааны бүх үе шатанд оролцогч талуудын харилцааны цогц төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх. Хамтын ажиллагаа, оролцоо, тасралтгүй сайжруулалтыг хөгжүүлэх үүднээс оролцогч талууд (төслийн ивээн тэтгэгч, хөрөнгийн эзэмшигч, олон талт багууд)-тай бат бөх харилцаа тогтоож, хамтран ажиллах.
  • Судалгааны үр дүнг нэгтгэсэн иж бүрэн тайлан, танилцуулга төрөл бүрийн түвшинд бэлтгэх.
  • Судалгааны гүйцэтгэлийг хянах, тайлангийн мэдээлэл, өгөгдлийг шинжлэх, бизнесийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх.

Тавигдах шаардлага

  • Инженерийн эсвэл холбогдох чиглэлээр бакалавр зэрэгтэй, мөн инженерийн мэргэжлээс гадна Бизнесийн удирдлагын магистр болон төслийн удирдлагын гэрчилгээтэй бол давуу тал болно.
  • Төслийн болон судалгааны удирдлагын арга зүй, арга хэрэгслийн талаар гүнзгий ойлголттой байх.
  • Судалгаа болон төсөл удирдан ажиллаж байсан туршлагатай, ялангуяа капитал болон хаалтын төслүүдэд 5-аас дээш ажилласан туршлагатай байх.
  • Барилга, уул уурхай, эрдэс баялгийн салбарын инженерчлэл, инженерийн судалгаа, барилгын төслүүдийн талаар өндөр мэдлэгтэй байх.
  • Төслийн болон олон талт оролцогч багуудтай үр дүнтэй хамтран ажиллах манлайлал, харилцааны болон оролцогч талуудыг удирдах өндөр ур чадвартай байх.
  • Харилцааны болон илтгэх өндөр түвшний чадвартай, нарийн төвөгтэй мэдээллийг ойлгомжтой, үр дүнтэй дамжуулах чадвартай байх.
  • Асуудлыг шийдвэрлэх өндөр ур чадвар, стратегийн сэтгэлгээтэй байх.
  • Ажил үүргийг цаг хугацаанд нь гүйцэтгэх, өрсөлдөөнтэй ажлуудыг үр дүнтэй зохион байгуулах чадвартай байх.
  • SharePoint, Microsoft, төслийн удирдлагын программ хангамж (Primavera P6, MS Project, Power BI гэх мэт) болон бусад дүн шинжилгээ хийх, тайлагнах арга хэрэгслүүдийг ашиглаж байсан туршлагатай байх.
  • Уул уурхай, барилгын салбарын байгаль орчны дүрэм журам, тогтвортой байдлын туршлага, аюулгүй ажиллагааны стандартын талаар мэдлэгтэй байх
  • Уул уурхай, нөөц баялаг, барилгын салбарын орон нутгийн болон Монгол улсын дүрэм журам, дагаж мөрдөх стандартуудын талаар мэдлэгтэй байх.
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт