“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

 Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн үйл ажиллагаа-Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэс Оюу толгойн уурхайн талбарт 3.5 хоног ажиллаж, 3.5 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1)  Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын менежер  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн хөрөнгийн удирдлагын төлөвлөгөөг хэрэгжүүлж, гүйцэтгэхэд  засварын ахлах мэргэжилтнүүд болон ахлах ажилтнууд, олон чиг үүргийн хөрөнгийн удирдлагын  мэргэжилтнүүдээс бүрдсэн багийн стратегийн манлайлагч нь байхад оршино. Мөн хөрөнгө худалдан авах, ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааг удирдах, засвар үйлчилгээ хийх (хууль, дүрэм, журмын хэрэгжилт),  хөрөнгийг устгалд оруулах замаар хөрөнгийн ашиглалтын бүтэн мөчлөгийг хариуцаж ажиллана.

Үүрэг даалгавар

  • Гүнийн уурхайн ХММ, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ аюулгүй, найдвартай хийгдэж байгаа эсэхийг магадлах.
  • OT, Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн ашиглалтын мөчлөгийг удирдах.
  • Хөдөлгөөнт технологи болон автоматжуулалтыг удирдах. Үйлдвэрлэлийн аюулгүй байдлын хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах.
  • Ачих, тээвэрлэх, өрөмдөх, дэмжлэг үзүүлэх, үйлчилгээний болон туслах зэрэг бүхий тоног төхөөрөмжийн хөрөнгийн удирдлагыг хариуцах
  • ТТАҮ (Тоног төхөөрөмжийн анхны үйлдвэрлэгч)-ийн үйлчилгээний гэрээг удирдах. Ажлын нэгжийн сургалт явуулж, аюулгүй ажиллагааны дүрэм журмын хэрэгжилтийг хангуулж, хэлтсийн хуваарь, бүтээмжийг удирдан зохицуулах
  • Бэлэн байдал, найдвартай байдал, капитал хөрөнгийн төлөвлөгөөний зорилтуудыг хангахын зэрэгцээ зардал бууруулах засвар үйлчилгээний ZBB, WFP болон үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, удирдах
  • Ажиллах хүчний хэрэгцээ, сонгон шалгаруулах/үнэлгээний шалгуур, сургалт хөгжлийн шаардлагыг тодорхойлох.
  • Бусад хэлтэс, өөр чиг үүргийн багуудтай нягт хамтран ажиллаж, ажил үүргээ үр дүнтэй гүйцэтгэх.                                                           

Тавигдах шаардлага

  • Механик инженерийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Их сургуулийн боловсролын зэргээр голчилж авсан туршлага нь хамгийн багадаа 10 жилийн холбогдох салбарын туршлагатай байх.
  • Ижил төстэй албан тушаалд 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)