“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн технологийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хөгжүүлэлтийн үйл ажиллагааны ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь автоматжуулалтын болон тасралтгүй нэгтгэх/тасралтгүй хүргэх CI/CD багаж, хэрэгслүүдийг ашиглан уурхайн програм хангамж, системүүдийн найдвартай байдал, гүйцэтгэлийг сайжруулж, техникийн удирдлагаар ханган ажиллахад оршино.
Үүрэг даалгавар
- Мэдээлэл технологийн бүх бодлого, стандарт, журмыг мөрдлөг болгон ажиллах
- Системийн ханган нийлүүлэгчид, дэмжлэг үзүүлэх бүлгүүдтэй хамтран ажиллах
- Бүс нутгийн болон байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж буй стандарт, МТ-ийн бодлого, журмуудыг дагаж мөрдөх
- Чухал биш ажлыг аль болох автоматжуулах, мөн дахин давтагддаг гар ажиллагаатай даалгавруудыг (програм хангамжийн хувилбар гаргах, алдааг засварласан шинэчлэл / patch update, системийн хэвийн ажиллагааны анхааруулга, үйлдлээр удирдагдах автоматжуулалт / event-driven automation, өөртөө үйлчлэх, өөрийгөө засварлах гэх мэт) багасгахын тулд процессыг тэр чигээр нь автоматжуулах аргыг ашиглах
- Уурхайн нэн чухал системүүд болон сервисүүдийн архитектур, сервер талын болон дизайны шийдлүүдийг идэвхтэйгээр буюу урьдчилан судлах, төслийн хэрэгжилтийн явцад болон систем бүрэн ашиглалтад орсны дараа чанарын үнэлгээ, хяналт хийх
- Системийг суулгах, тохируулах, засварлахад системийн инженерүүдтэй хамтран ажиллаж, системийн хэрэгжилтийн циклийн үе шат бүрт автоматжуулах боломжийг эрэлхийлэх
- Төсөлтэй холбоотой системийн ажлуудыг хэрэгжүүлэх, хэрэглэгчийн шаардлагуудад идэвхтэй буюу урьдчилан анализ хийх
Тавигдах шаардлага
- Бакалавр эсвэл түүнтэй адилтгах боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан мэргэжлийн зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
- Програм хангамжийн буюу Системийн Инженерчлэл, эсвэл Мэдээллийн технологийн мэргэшилтэй байх
- Асуудал шийдвэрлэх болон бүтээлч сэтгэлгээний өндөр ур чадвартай.
- Удирдлагын, цагийн зохион байгуулалтын, зохион байгуулах, удирдан чиглүүлж дэмжлэг үзүүлэх өндөр ур чадвартай байх
- Эерэг хандлагатай, сорилт, бэрхшээлтэй тулж, даван туулах хүсэл зоригтой байх
- Microsoft excel болон оффисын программууд дээр ахисан түвшний туршлагатай байх
- Монгол болон Англи хэлний бичгийн болон харилцааны чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт