“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Кемп, уурхайн талбарын үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хүнсний аюулгүй байдлын зөвлөх  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, зорилтот төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгж болон компанийн бодлого, журмын дагуу Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын зохицуулалтын шаардлагад нийцүүлэн хоол хүнсний үйлчилгээнд дэмжлэг үзүүлж, аливаа зөрчлийг ахлах мэргэжилтэндээ шууд мэдээлж ажиллахад оршино.

Үүрэг даалгавар                                                      

  • Гэрээт гүйцэтгэгчид, Оюу толгой төслийн удирдлага болон улсын мэргэжлийн хяналтын янз бүрийн байгууллагуудаас тогтоосон стандартыг дагаж мөрдөж байгаа эсэхийг шалгахын тулд гал тогоонд аудит хийн ажиллах
  • Аудитын зөвлөмжийн гүйцэтгэл, хэрэгжилтийг хариуцах ажиллах
  • Хүнсний орц, бэлэн болон халууны боловсруулалтад орсон бүтээгдэхүүнийг зөв температурт хадгалахыг шалган баталгаажуулах.
  • Ажилтнууд болон ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй байдлын арга хэмжээ, чанарын хяналтыг дагаж мөрдөх байдлыг хянах чадвартай байх.
  • Хоолны үйлчилгээ үзүүлэгчийн гүйцэтгэлтэй холбоотой тайлан, бусад бүртгэл хянах
  • Тусгай арга хэмжээний хоолны үйлчилгээг зохион байгуулахад болон янз бүрийн хэлтсүүдэд шаардлагатай хоол, ундааны бусад тусгай шаардлагыг хангахад туслах.
  • Төслийн талбайн хүн ам зүйн янз бүрийн хэсэг бүлгийн амтлах мэдрэмж бодит шаардлагад нийцүүлэн бүх кемпэд ашигладаг төрөл бүрийн цэсийг бэлтгэхэд туслах чадвартай байх.
  • Гал тогооны түүхий эдээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн хүртэл Чанарын хяналтын горимыг шалгаж, сайжруулж, гал тогооны өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол, боолтын хоол, халуун хоолны хэсэг гэх мэт бүх үйлчилгээг хянах үүрэгтэй.
  • Одоогийн байгаа журмыг өөрчлөхөд туслах, шинийг боловсруулах чадвартай байх.
  • Хоол, ундааны хэрэгцээг хангах, хүнсний үйлдвэрлэлийн хэсгийн техникийн бусад шаардлагыг хангах талаар бусад хэлтэстэй харилцах үүрэгтэй. Холбогдох тайлан, мэдээлэл, албан бичгийг бэлтгэх
  • Удирдах ажилтанд өдөр тутмын /долоо хоногийн/ сарын тайлан гаргаж өгөх.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, диплом авч эзэмшсэн байх.
  • Хүнсний эрүүл ахуй, Хүнсний технологи, түүнтэй холбоотой мэргэшлийн чиглэлтэй байх
  • Хүнсний чанар болон технологийн салбар чиглэлээр 3-аас багагүй жил ажлын байранд ажиллаж байсан туршлагатай байх.
  • Асуудлыг шийдвэрлэх өндөр ур чадвар, стратегийн сэтгэлгээтэй байх.
  • SharePoint, Microsoft Excel, төслийн удирдлагын программ хангамж, Power BI болон бусад дүн шинжилгээ хийх, тайлагнах арга хэрэгслийг ашиглаж байсан туршлагатай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт