“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

 

“Оюу толгой” ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Хүний нөөцийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Хүний нөөцийн бизнес түнш ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь бизнесийн зорилгод хүрэх, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн үйл ажиллагааны хэрэгжилт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу төлөвлөх, удирдах, зохион байгуулах, үнэлэх, хяналт тавихад оршино.

Үүрэг даалгавар

 

  • Төсөлд дэмжлэг үзүүлэх хүний нөөц, сургалт, олон нийттэй харилцах багийг удирдана
  • Удирдах ажилтнуудад ажилтнуудтай харилцаа үүсгэн, түүнийгээ хөгжүүлэхэд нь зөвлөж, дэмжлэг үзүүлнэ
  • Төслийн соёлыг хөгжүүлэх хөтөлбөр (Хамтдаа)-ийг үргэлжлүүлэн, сайжруулах
  • Төслийн хэмжээний хүний нөөцийг үр дүнтэйгээр удирдахын тулд ИХБМ ерөнхий гүйцэтгэгч болон бусад гэрээт компаниудтай нягт хамтран ажиллах
  • Төслийн болон бизнесийн зорилтуудад хүрч ажиллахад туслан хөдөлмөрийн харилцааны зөвлөмж зөвлөгөөгөөр хангаж ажиллах
  • Компанийн хөрөнгийг бүтээн босгох төслийн багийн ур чадварыг хөгжүүлэхэд нь дэмжиж ажиллах
  • Төслийн хүрээнд байгууллагаас тавих шаардлагуудыг хүний нөөцийн тал дээр хэрэгжүүлэн, ажиллах хүчний шийдлүүдийг байгууллагын зорилтуудад нийцүүлнэ

Тавигдах шаардлага

 

  • Хүний нөөц, Бизнесийн захиргаа эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролтой байх.
  • 6-аас дээш жилийн холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх (үүнд: банк, санхүү, хөрөнгө оруулалтын банк, зөвлөх үйлчилгээний салбарт болон санхүүгийн загвар дээр ажиллаж байсан туршлагатай байх).
  • Хүний нөөцийн чиглэлээр олон талын туршлага мөн хүний нөөцийн мэргэшсэн туршлагыг хослуулан өндөр гүйцэтгэлтэй ажилласан туршлагатай
  • Уламжлалт сэтгэлгээ болон статус-кво-г сорьсон байдлаар удирдлагын багт коучинг хийх, нөлөөлөх талаар туршлагатай
  • Байгууллагын бүтэц зохион байгуулалтыг төлөвлөх, зохих хэрэгсэл ба системийг нэвтрүүлэх талаар туршлагатай
  • Дотоод ба гадаад оролцогч талуудыг амжилттайгаар удирдсан туршлагатайгаа нотлон харуулсан байх

 

Дараах шаардлагыг хангасан бол давуу тал болно:

  • Багийн гишүүдээ удирдах, хөгжүүлэх, ур чадварыг дээшлүүлэх тал дээр туршлагатай
  • Томоохон хөрөнгө бүтээн байгуулах төслийн орчинд ажилласан хүний нөөцийн туршлагатай
  • Хөдөлмөрийн харилцааны удирдлагаар туршлага хуримтлуулсан

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)