“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Цахилгааны үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хэмжилзүйн мэргэжилтэн  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.    

Энэхүү ажил үүргийн зорилго нь Оюутолгой сайтад ашиглаж бий хэмжүүрийн төхөөрөмжүүдэд шалгалт тохируулга хийх замаар хэмжлийн нэгдмэл бий болгон, түүнйиг тасралтгүй сайжруулан авч явах болно.

Тухайлбал: Уурхайн цахилгаан хангамжийн систем, Баяжуулах үйлдвэр, Ил болон Гүний уурхайн үйлдвэрийн бүтээмжид нөлөөтэй хэмжих тоног төхөөрөмж, хөрөнгийн найдвартай ажиллагааг хангах, засварлах, үр ашгийг нэмэгдүүлэх, тэдгээр дээр гарсан асуудлуудыг шийдвэрлэхэд мэргэжлийн хүрээнд дэмжлэг үзүүлэх, эсвэл шинэ технологийг заагдсан хүрээнд туршиж нэвтрүүлэх гэх мэт.

Үүрэг даалгавар

  • Дэд бүтэцийн Цахилгааны засварын хэлтсийн үйл ажиллагааг дэмжих
  • Үйл ажиллагааны хүрээнд мэдээлэл цуглуулах
  • Тоног төхөөрөмж дээр бага түвшиний эрсдлийн үнэлгээ хийх
  • Найдвартай ажиллагаа болон Засварын инженер, мэргэжилтэнд тусламж үзүүлэх
  • Тоног төхөөрөмжүүд дээр хийсэн мэдээлэл, үр дүнгийн талаар хэрэглэгчдэд мэдээлэх, харилцан уялдаатай ажиллах
  • Хөрөнгө материалын ашиглалтын нөхцөл, ажиллагаатай холбоотой мэдээллийг бэлтгэх, түүний засвар үйлчилгээний шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх
  • Албан манлайлал, зөвлөмж болон хэрэгцээт сургалтын мэдээллээр хэрэглэгчдэд дэмжлэг үзүүлэх
  • Хууль дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих
  • Хөрөнгө удирдлагын үйл ажиллагаа болон системийн хэрэглүүр болон түүний заавар зөвлөмжөөр хангах
  • Хэмжилзүйн лабораторийн чанарын менежер
  • Лабораторийн үйл ажиллагаатай холбоотой дотоод аудит хийх
  • Удирдлагын дүн шинжилгээний хурал, тайлан гаргах
  • Лабораторийн шалгалт тохируулгын эргэлзээ тооцох тооцоолууо боловсруулах, энэ нь Хэмжилзүйн үйл ажиллагааны шаардлагад нийцдэг байх
  • Хэмжилзүйтэй холбоотой зөвлөмж зөвөлгөөг бусад хэлтэс нэгжд өгөх
  • Гадаад дотоод хэмжилзүйн сургалтын төлөвлөгөөг боловсруулж, Шалгалт тохируулгын ажилчдыг хамруулж байх
  • Лабораторийн чанарын хяналтыг хадгалах үүднээс үндэсний болон бусад ижил түвшний лабораторийн харицуулалтад тогтмол хамрагдаж, үйл ажиллагааны чанарын баталгаажилтыг бий болгох
  • Лабораторийн эталон тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагын тодорхойлж, тасралтгүй сайжруулж байх “Эталон тоног төхөөрөмж нь Стандартын шаардлагад нийцсэн байх
  • Хэмжилзүйн ажилтаныг бэлтгэх, шалгалт тохируулга хийх чадамжтай эсэхийн тодорхойлох
  • СХЕГ-тай харилцан хамтарч ажиллах
  • Лабораторийн итгэмжлэлийн хадгалах, бизнесийн шаардалагаар хамрах хүрээг өргөтгөх ажлыг удирдан зохион байгуулдаг байх
  • Цахилгаан хэлтэсийн бизнесийн сайжруулалтын инженерийн судалгааны ажлыг гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Инженерийн бакалавр зэрэг болон үүнээс дээш
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Хэмжилзүйн талаар өргөн мэдлэгтэй, лабораторийн үйл ажиллагааг удирдаж байсан туршлага. Хууль эрх зүйн шаардлага, түүний хэрэгжилтэнд хяналт тавих

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn

цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)