“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Цахилгааны үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хэмжилзүйн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
ОТ-д ашиглаж буй хэмжих хэрэгслүүдэд шалгалт тохируулга хийх замаар тэдгээрийн чанарын хяналт,сайжруулалт болон хууль дүрмийн шаардлагыг хангах юм.
Үүрэг даалгавар
- Тохирсон арга техник ашиглан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний тактик, стратегиийг боловсруулах
- Хууль эрхзүйн заавар, шаардлагыг дагаж мөрдөх
- Батлагдсан стандарт баримт бичиг ашиглах
- Рио тинтогийн эрсдлийн үнэлгээний аргыг ашиглан хөрөнгө материалын чухалчлалын зэргийг тодорхойлоход оролцох
- Ажлын байрны болон процесын эрсдлийг арилгах болон бууруулах үйл ажиллагаанд оролцох
- Засвар үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах
- Засвар үйлчилгээний төлөвлөгөөг РТБШ-д оновчтой бий болгоход дэмжлэг үзүүлэх
- Засвар үйлчилгээний хуваарийг зөв оновчтой хийхэд дэмжлэг үзүүлэх
- Тоног төхөөрөмжийн сэлбэг, материалын жагсаалт боловсруулах
- Эрсдлийн үнэлгээ хийх болон тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах мэдээлэл болон баримтийг бий болгох
- Үндэсний болон олон улсын батлагдсан шалгалт тохируулгын стандарт журам ашиглан шалгалт тохируулгын ажил үйлчилгээгээ чанартай, найдвартай хийж гүйцэтгэх
- Хэмжилзүйн лабораторын чанарын удирдлагын тогтолцоог сайжруулах болон хадгалан явахад гар бий оролцон боловсруулах болон сайжруулах
- Хэмжилзүйн мэргэжлийн дэмжлэг туслалцааг бусад хэлтэс нэгжүүдэд үзүүлэх
- Дотоод аудит хийх
- Чанарын гарын авлагыг дагаж мөрдөх
- Шалгалт тохируулга хийх Даралт, Температур хэмжих хэрэгсэлүүдэд болон Хязгаарлагдмал орчны агаарын найрлага шалгадаг хэмжих хэрэгслүүдэд
- Шалгалт тохируулгын гэрчилгээ боловсруулах MNS ISO/IEC 17025:2018 стандартын дагуу
- Эталон хэмжих хэрэгслүүддийн хэмжих хэрэгсэлүүдийн нэгж дамжуулалтын тасралтгүй байдлыг хангах
- Эталон хэмжих хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, нөөцийг бий болгох
- Шалгалт тохируулгын үр дүн дээр үндэслэн хэмжих хэрэгслийн сонголт дээр хэрэглэгчид дэмжлэг үзүүлэх
- Лабораторийн цар хүрээг өргөтгөх дээр идэвхи санаачлагатай байх
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Хэмжилзүйч, Шалгалт тохируулга болон дээжийн шинжилгээ сорил хийх үр дүнг боловсруулах чадамжтайгаа баталгаажуулсан гэрчилгээ, сертификат
- Итгэмжлэгдсэн лабораторийн чанарын удирдлагын тогтолцооны талаарх мэдлэгтэй, Хэмжих хэрэгсэл болон хэмжүүрийн багаж тоног төхөөрөмжтэй ажилсан цахилгаан болон хэмжүүрийн ажлын туршлагатай
- Компьютерийн дунд түвшний мэдлэгтэй байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn
цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт