“Оюу Толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу Толгой ХХК–ийн Хууль, эрх зүйн газарт Улаанбаатар хотод ажиллах шинэ төгсөгч Хуульч (1) сонгон шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 1 жилийн хугацаатай болно.

Үүрэг даалгавар

  • Оюу Толгой ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар төрөл бүрийн баримт бичиг боловсруулах, хянах, хууль зүйн дүгнэлт өгөх, хууль зүйн судалгаа хийх;
  • Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирлын даалгасан болон хэрэглэгчээс хүссэн аливаа хуулийн асуудлаар нягт нямбай судалгаа хийх;
  • Шинээр батлагдсан хууль тогтоомж, хэм хэмжээний актад анализ дүгнэлт хийж, түүнд үндэслэн зөвлөгөө өгөх;
  • Компанийн үйл ажиллагаа/төсөл, өдөр тутмын үйл ажиллагаанд учирч болзошгүй том, жижиг хууль эрх зүйн эрсдэлийг хууль эрх зүйн бодлого, журмын өөрчлөлтөөс шалтгаалж шаардлагатай тохиолдолд болон тогтмол хугацаанд үнэлж дүгнэх;
  • Төрөл бүрийн хууль эрх зүйн баримт бичгийг боловсруулах, зөвлөгөө өгөх, хэлэлцээр хийх, хариуцуулсан төслүүдийг зохион байгуулах;
  • Дотоод болон гадаад бизнесийн / хууль эрх зүйн өөрчлөлтийн талаар мэдлэг, мэдээлэлтэй байх;
  • Шүүхийн болон бусад маргаанд оролцох, стратеги боловсруулах;
  • Байгууллагын бодлого, журмыг хянаж, дүн шинжилгээ хийж, зөвлөгөө өгөх;
  • Хууль эрх зүйн сэдвээр сургалт явуулах;
  • Дахин давтагдах гэрээ, нөхцөл байдалд шаардагдах загвар баримт бичгийг хянаж, боловсруулах;
  • Удирдагаас өгсөн бусад үүрэг, даалгаврыг гүйцэтгэх, удирдан явуулах.

Тавигдах шаардлага

  • 2021-ээс 2023 онд эрх зүйн чиглэлээр бакалаврын боловсролыг их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, диплом авч эзэмшсэн байх;
  • Харилцааны өндөр ур чадвартай байх:
  • Багаар ажиллах чадвартай байх;
  • Яриа болон бичгийн англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, монгол, англи хэлээр харилцах ур чадвар сайтай байх;
  • Өргөн хэрэглээний комьпютерийн програм ашиглах чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

Оюу Толгой ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)