“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний Уурхайн Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Хуваарь гаргагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн засвар үйлчилгээний чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Аюулгүй ажиллагааны соёлыг бий болгоход хувь нэмэр оруулахын зэрэгцээ аливаа хийгдэж буй бүхий л ажил үүрэг нь холбогдох ЭМААБО-ны стандартуудад нийцэж хүчин төгөлдөр мөрдөгдөж буй аюулгүй ажиллагааны бүх дүрэм журмуудын хэрэгжилтийг хангах
- Уурхайн бүтээн байгуулалтын үе болон үйл ажиллагаа эхлэх үед холбогдох ЭМААБО-ны бүхий л дүрэм, журам, стандартууд нь боловсруулагдсан, хэрэгжиж байх
- Хамтран ажиллагсдынхаа аюулгүй байдлыг хангаж аливаа эрсдлүүдийг илрүүлэн арилгах, удирдах
- Оюутолгойн үнэт зүйлстэй нийцүүлэн ажиллах
- Ажил үүргийг аль болох аюул эрсдэлгүй гүйцэтгэхэд чиглэсэн бэлтгэл ажлуудыг хийж аюулгүй ажиллагаатай холбоотой байнгыны үзлэг шалгалт явуулах
- Засварын бүх ажил үүргийн журам боловсруулах, Ажлын жагсаалт хэлбэрээр хөтлөх
- Нэгдсэн төлөвлөлтийн хяналтын багтай хамтран төлөвлөгөөт даалгавар, зорилтыг ойлгож үр дүнтэй харилцаж ажиллах
- Засварын ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хугацаа, хүн хүчний тооцоог үнэн зөв гаргах
- Засварчид болон ахлах ажилтнуудтай төлөвлөсөн ажлын чанарыг хэлэлцэх, ажлын гүйцэтгэлийг ажлын талбар дээр тогтмол шалгах, үзлэг хийх
- Хийгдээгүй ажлуудыг хянах, удирдах.
- Гүйцэтгэлийн Хэмжүүр Үзүүлэлтийн утга учир, хэрхэн тухайн үнэлгээг хийдэг талаар бүрэн ойлголттой байх
- Хэрэв Гүйцэтгэлийн Хэмжүүр Үзүүлэлт муу гарсан тохиолдолд сайжруулалт хийх чадвартай байх
- Ажлын шугамаар холбогдох бүх ажилтнуудтай үр өгөөжтэй, тогтвортой харилцаа санаачлан бий болгох, хадгалах
- Гэрээт гүйцэтгэгч нар журам, дүрмүүдийг бүрэн биелүүлэн ажиллаж буй эсэхийг хянаж удирдах
- Зардлын хяналт сайжруулалт боловсруулах, хэрэгжүүлэх
Тавигдах шаардлага
- Дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
- Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
- Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- 1-оос доошгүй жил SAP сисем дээр ажилласан туршлагатай байх
- Microsoft Excel болон Office программуудыг өндөр түвшинд ашиглах чадварыг сайтар эзэмшсэн байх
- Англи хэлний аман болон бичгийн ур чадварыг сайтар эзэмшсэн байх”
- Хүмүүстэй харилцах, харилцааны өндөр ур чадвартай байх
- Нарийн төвөгтэй бэрхшээлийг даван туулах, зөрчлийг шийдвэрлэх чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn
цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт