“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ – Кемп, уурхайн талбарын үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хоол, хүнсний аюулгүй ажиллагааны ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү албан тушаалын зорилго бол Түншлэгч байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаа болон хүнсний аюулгүй байдалд дэмжлэг үзүүлж, сайн чанарын хүнсээр хангах нөхцлийг бүрдүүлэх, өдөр тутмын хоол хүнсийг (үүнд боолтын хоол багтана) тасралтгүй сайжруулах юм. Хариуцсан хэсгийн хоолны үйлчилгээг компанийн бодлого, дүрэм журам, нэн ялангуяа төрийн байгууллагуудын (Монгол улсын Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу орон нутгийн эрүүл мэндийн байгуулагаас тавьдаг шаардлагууд гэх мэт ) стандартад нийцүүлж, аливаа үл нийцлийг ОТ-н шууд удирдлагад мэдэгдэх ба ингэснээр багийн зорилго, зорилтот төлөвлөгөөнүүд хэрэгжих боломжтой.
Үүрэг даалгавар
- Түншлэгч байгуулагууд нь Оюу Толгой төслийн удирдлага болон Улсын хяналтын байгууллагуудаас тогтоосон стандартуудад нийцүүлж, тэдгээрийг мөрдөж буй эсэхийг баталгаажуулахын тулд гал тогооны хяналт шалгалт хийх.
- Хяналт шалгалтаас гарсан зөвлөмжүүдийг биелүүлэх, бүрэн хэрэгжих хүртэл шалгах.
- Хүнсний найрлага, бэлэн бүтээгдэхүүнүүдийг зөв температурт хадгалж буй эсэхийг баталгаажуулах.
- Ажилчид болон ажлын байрны ариун цэвэр, эрүүл ахуй, аюулгүй байдал, чанарын хяналтын арга хэмжээнүүдийг хянах.
- Хоолны үйлчилгээгээр хангадаг туслан гүйцэтгэгч байгууллагуудын ажлын гүйцэтгэлтэй холбоотой тайлан, баримт бичгүүдийг бүрдүүлэх, хадгалах, тайлан боловсруулахад дэмжлэг үзүүлэх.
- Хэлтсүүдээс захиалсан Тусгай арга хэмжээнд зориулсан зоогийн үйлчилгээ, VIP зоогийн үйлчилгээ болон бусад тусгай Зоог, ундааны үйлчилгээг зохион байгуулахад туслах.
- Бүх кемпүүдэд ашиглагддаг төрөл бүрийн хоолны цэсийг бэлдэхдээ төслийн талбай дээрх олон үндэстэн, ястнаас бүрдсэн хүмүүст тохирсон амт, найрлагыг сонгоход туслах.
- Гал тогоонд түүхий материалаас эцсийн бүтээгдэхүүн гаргах хүртэлх процессын явцад чанарын хяналтын журмууд мөрдөгдөж буй эсэхийг шалгах, сайжруулах.
- Одоогоор мөрдөгдөж буй процессүүдийг сайжруулах болон шинээр боловсруулахад дэмжлэг үзүүлэх.
- Бусад хэлтсүүдийн ажилтнуудын хоол хүнс, ундааны хэрэгцээг хангах болон хоол үйлдвэрлэдэг хэсгүүдэд мөрдөгдөх техникийн тусгай шаардлагуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээнүүдэд оролцох.
- Холбогдох тайлан, мэдээлэл, бичиг баримтуудыг боловсруулах, ээлжээр орлон ажилладаг хамтрагчдаа дамжуулах.
- Удирдах ажилтанд өдөр/долоо хоног/сар бүр тайлагнах.
- Хэлтсийн удирдлагын үүрэг хариуцлагыг хуваалцах, дамжуулах.
- Осол зөрчлийг мэдээлэх, ослын судалгаа хийх, дагалдах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх.
- Хүнсний аюулгүй байдлын багийн төсвийг боловсруулах, зохицуулахад оролцох;
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)