“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК – Оюу толгойн Гүний уурхайн үйл ажиллагаа – Гүний уурхайн Технологийн хэлтэст– Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Харилцаа холбоо, дэд бүтцийн техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Гүний уурхайн Харилцаа холбооны багийн Харилцаа холбоо, дэд бүтцийн техникч нь бүх утастай/утасгүй/радио холбооны дэд бүтцийг ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах, бүх харилцаа холбооны системийн хэвийн ажиллагааг хангах үүрэгтэй ажиллана.
Үүрэг даалгавар
- Аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчныг нэн тэргүүнд тавьж, тэг осол зөрчлийн төлөө ажилладаг, бүх хүнийг аюулгүй, эрүүл ажлын байраар хангах соёлд гар бие оролцож, түгээн дэлгэрүүлэх
- Аюулгүй ажиллагааны бүх стандарт, журам, бодлогыг дагаж мөрдөн, осол бэртлийг мэдээллэх.
- Оюу Толгойн ЭМААБООН-ийн бодлого болон стандартын хүрээнд компанийн үнэт зүйл болон зан төлөвийг бусдад үлгэрлэн харуулах, түгээн дэлгэрүүлэх.
- Гүний уурхайн радио холбооны системийн засвар үйлчилгээг хангах үүрэгтэй
- Гүний уурхайн бүтээн байгуулалтын дагуу радио/утасгүй сүлжээний өргөтгөлийн ажлыг хийх үүрэгтэй
- Уурхайн бүтээн байгуулалт, ашиглалтын өдөр тутмын үйл ажиллагааг дэмжихийн тулд утасгүй/ радио холбооны дэд бүтцийг үр ашигтайгаар ашиглахыг ханган ажиллах
- Гүний уурхайд хэрэглэгдэж байгаа бүх харилцаа холбооны системийн урдчилан сэргийлэх засвар үйлчилгээг хангах
- Бүх харилцаа холбооны төхөөрөмжүүдийн ( утасгүй холболт, хандалтын цэг, радио гэх мэт ) сэлбэг хэрэгсэл, нөөцийг хянах хадгалах
- Хариуцаж байгаа системүүдийн тасралтгүй сайжруулах боломжийг тодорхойлох болон хэрэгжүүлэх
- Шаардлагатай бусад ажил үүргүүдийг гүйцэтгэх
Тавигдах шаардлага
- Мэдээллийн технологийн харилцаа холбоо болон инженерчлэлийн сертификаттай байх, бакалаврын зэрэгтэй бол давуу тал болно.
- 3-с доошгүй жил хамаарах чиглэлээр ажилласан байх.
- Гүний уурхайд болох хурдан өөрчлөгдөх орчин, комплекс нөхцөлд ажиллах чадвартай байх
- Техникийн өндөр ур чадвартай байх.
- Харилцааны өндөр ур чадвартай байх.
- Эерэг хандлагатай аливаа сорилтыг даван туулах эрмэлзэлтэй.
- B жолооны үнэмлэхтэй байх шаардлагатай, М жолооны үнэмлэхтэй бол давуу тал болно.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)