“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн Технологийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Харилцаа холбооны ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Гүний уурхайн технологийн системийн засвар үйлчилгээ ба шинэ суурилуулалтын төлөвлөгөө боловсруулж, бүх ГУ-н технологийн хөрөнгийн засвар үйлчилгээний төлөвлөгөөг хөтлөн, ил тод байдлыг хангаж, найдвартай ажиллагааг хангах, (Zero Based Budget – ZBB)-ийн Тэг дээр суурилсан төсөв боловсруулах суурийг бүрдүүлнэ. Мөн OTUP (Оюу Толгой Гүний уурхайн төсөл) -ийн технологийн системийг нэвтрүүлэхэд инженерийн болон, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх, удирдлага зохион байгуулалтыг хангах болно.
Үүрэг даалгавар
- Гүний уурхайн технологийн бүх гол хөрөнгүүдэд зориулсан сарын болон 5 жилийн төлөвлөгөөг боловсруулах, удирдах.
- Эдгээр төлөвлөгөөнүүдээ нэгдсэн төлөвлөлтийн үйл явцад (IPP) оруулаж томоохон зогсолтын үеийн хувиарт оруулж, хүн хүч, бусад хэрэгтэй нөөцийг тодорхойлох.
- Тоног төхөөрөмж, эд ангиудын солих стратеги болон ирээдүйн төлөвлөгөөг боловсруулах.
- Шинэ тоног төхөөрөмж дээр технологийн эд ангиудыг суурилуулах урьдчилсан төлөвлөгөөг боловсруулах, OEM-уудтай (төхөөрөмж үйлдвэрлэгчид) хамтран ажиллаж эд ангиудын шаардлагатай үед бэлэн байдалд анхаарах.
- Сэлбэгийн чухалчлалын зэрэгт шинжилгээ хийж тодорхойлох, сэлбэгийн нөөцийн хэмжээг бидний хэрэгцээнд нийцүүлэхийн тулд агуулахад хадгалах нөөцийн хэмжээг тодорхойлох. Шинээр суурилуулагдах системийн бүх материалын ач холбогдлын түвшин болон нөөцийн хэмжээг тодорхойлох.
- Засвар үйлчилгээний удирдлагын систем (SAP)-ийг хэрэгжүүлэх хүрээнд үйлдвэрийн бүртгэл, ажлын жагсаалт, материалын жагсаалтыг боловсруулах, хэрэгжүүлэх.
- Riotinto бизнесийн шийдэл стандарт болон OT хөрөнгийн менежментийн стандартыг хэрэгжүүлэх.
- Засвар үйлчилгээний бүх ажилд зориулсан ажлын журам боловсруулах, үүнийг ажлын жагсаалт хэлбэрээр хадгалах, хэрэглээнд нэвтрүүлэх.
- Засвар үйлчилгээний ажилд шаардагдах хугацаа болон хүний нөөцийн хэрэгцээг үнэн зөв тооцоолж, хянах.
- Засвар үйлчилгээний стратеги/тактикийг оновчтой болгож, засварын төлөвлөгөөнд тусгах.
- Төлөвлөгөөний гүйцэтгэл, чанарыг ажлын байран дээр тогтмол хянаж, хяналт тавих, ахлах ажилтантай зөвлөлдөх.
- Тэг суурьтай төсвийг боловсруулж, чанарыг сайжруулах.
- SAP-ийн эд анги солисон түүхийг хянах.
- Төлөвлөгөөний гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор янз бүрийн уулзалтуудыг зохион байгуулах.
- Ажлын удирдлагын гол үзүүлэлтүүдийн (KPI) утга, тооцооллын талаар сайн ойлголттой байх.
- KPI-гийн үзүүлэлтүүд буурах тохиолдолд сайжруулалт хийх чадвартай байх.
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Хамаарах ажлын дор хаяж 3 жилийн туршлага буюу практикийн өндөр туршлага, ажлын байран дээрх сургалт
- Засварын төлөвлөгчөөр дор хаяж 2 жил ажилласан
- Засварын удирдах манлайлах чадвартай бол илүү гэж үзнэ
- SAP систем сайн мэддэг
- Засварын бодлого боловсруулах хэрэгжүүлэх туршлагатай бол илүүд үзнэ.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт
Монгол ажиллах хүчин
“Оюу толгой” компани Монгол улсын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, тухайн албан тушаалд тохирох хүмүүсийг сонгож авдаг.“Оюу толгой” ХХК нь Урт хугацааны
стратеги зорилтынхоо хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцоо, хүртээмжтэй байдлыг дэмжих, жендэрийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор ажлын байрны сонгон шалгаруулалтын явцад орон нутгийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон эмэгтэй хүмүүст холбогдох хууль тогтоомжийн дагуу давуу байдал олгохыг эрмэлзэнэ.
Бид монгол иргэдийг, Өмнөговь аймгийн оршин суугчдыг ажилд авахыг чухалчилдаг бөгөөд “Оюу толгой”-н нийт ажиллах хүчний 97 хувийг монгол иргэд бүрдүүлж байна.