“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах дөрөв (4) Уурхайн хяналт, шалгалтын зохицуулагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уурхайн хяналт инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино. Олборлолтын зорилтонд түвшинг хангахын тулд уул уурхайн тоног төхөөрөмжийн хөдөлгөөнийг үр дүнтэй зохицуулахын сацуу үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ашиглалтын зардлыг хэмнэх зорилгоор тээвэрлэлтийн циклийг оновчтойгоор зохицуулах үүрэгтэй.
Үүрэг даалгавар
- Худалдан авалт, тээвэрлэлт, хадгалалт, болон хяналтад чиглэсэн дугуйн удирдлагын, налуугын нурлын хөдөлгөөний хяналт
- Холбогдох гэнэтийн ослын журмын талаарх ойлголттой, түүнийг дагаж мөрдөх
- Талбай хариуцагчтай холбогдож тээвэрлэгч машинуудын сул зогсолт эсвэл бусад үйлдвэрлэлийн бүтээмжинд нөлөөлөх магадлалтай зүйлсийн талаар даруй мэдээлэх
- Засвар үйлчилгээний төлөвлөгөөний дагуу тоног төхөөрөмжийг зөв цагт нь зогсоох
- Эвдрэлийг засах үйл ажиллагааг хамтран зохицуулах
- Тоног төхөөрөмжийн засварыг чухлын зэргээр нь эрэмбэлэх
- Засварчид, цахилгаанчдын тоног төхөөрөмжийн үзлэг хийх хуваарийг оновчтой зохицуулах
- Ээлж солилцоо болон цайны цагийг зохицуулах
- Тээвэрлэлтийн төлөвлөгөөнд тусгагдах шаардлагатай асуудлуудыг тайлагнах, мэдээлэх
- Тодорхой, ойлгомжтой харилцаа холбоо хийж, Операторуудын хуваарилалтыг үр ашигтайгаар хийж, тэдэнд тодорхой мэдээлэл өгч, тэдний алжаал ядаргааны эрсдэлд зохицуулалтад оролцоно.
- Машины парк зогсолтыг зохицуулах
- Уурхай доторх замын хөдөлгөөн, орц гарцыг зохицуулна
- Хүдэр хянагч нараас “өдрийн төлөвлөгөө” болон зорилтот төлөвлөгөөг авна
- Өдрийн төлөвлөгөө болон сайтын шаардлага дээр үндэслэн ажлыг эрэмбэлнэ.
- Тээвэрлэх шаардлагатай хүдрийн болон тоннын төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тээвэрлэлтийн төлөвлөгөөг хянах, шалгах, оновчлох
- Эвдрэл гарах магадлалыг харгалзан үзэж, төлөвлөлт хийхэд туслах
- Уурхайн нөхцөл байдлыг хянаж, гарсан өөрчлөлт дээр үндэслэн тээвэрлэлтийн төлөвлөгөөг илүү оновчтой болгохын тулд уурхайн хяналтын системд тохиргоо/оновчлол хийх талаар зөвлөмж өгөх
- Түлш цэнэглэлтийг зохицуулах
- Ээлж дуусах бүрт MM&C системд цугалсан мэдээллийн нарийвчлал, үнэн зөвийг шалгаж баталгаажуулах
- “Unlocking” – г бүрэн ашиглах ба уулын ахлахуудад шаардлагатай үед үүрэг өгөх
- Дугуйны ашиглалтыг сайжруулахын тулд TPKH-ийг хянах/зохицуулах
- Тоног төхөөрөмжийн зогсолтыг бүртгэж, уурхайн үйл ажиллагаа, засвар болон баяжуулах үйлдвэрийн багуудтай хамтран ажиллаж хүн ба тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Мэдээлэл технологийн, эсвэл уул уурхайн инженерийн мэргэшлийн чиглэл болон хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэл
- Тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Багаар ажиллах чадвартай
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт