“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Үйл ажиллагааны бэлэн байдлын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Уурхайн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь тоног төхөөрөмжтэй холбоотой үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, компанийн бодлого, журамд нийцүүлэн төслийг үр ашигтай хэрэгжүүлэхэд оршино. Үүнд техникийн үнэлгээ, тоног төхөөрөмжийн төлөвлөлт, аюулгүй ажиллагааны санаачилгуудыг хянах замаар багийн зорилго, үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлууд байж болно.

Үүрэг даалгавар

  • Тоног төхөөрөмжтэй холбоотой бүхий л асуудлаар засвар үйлчилгээний болон үйл ажиллагааны ажлын хэсгүүдийн хооронд харилцан зохицуулалт хийн ажиллах
  • Худалдан авах гэж байгаа гүний уурхайн тоног төхөөрөмж эсвэл бараа материалын техникийн үнэлгээ хийх
  • Уурхайн тоног төхөөрөмжийн төлөвлөлт, удирдлага, утаа ялгаруулалтыг бууруулах ажлуудад оролцох
  • Шаардлагатай гэж үзсэн хурлууд болон эрсдлийн үнэлгээний ажлын удирдан зохион байгуулах
  • Шинэлэг санаа хүсэлтүүдийг цаг тухайд нь хянаж, хүлээн авах болон хуваалцах
  • Тоног төхөөрөмжийг өөрчлөх аливаа шаардлагуудад тайлбар зөвлөмж өгөх болон ашиглалт, бэлэн байдалд шинжилгээ хийх
  • Стандарт, тайлан, зураг төсөл, гарын авлага, хөрөнгийн тооллогыг бэлтгэх, хангах, хяналт тавих
  • Монгол улсын болон олон улсын мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх удирдамжийн шаардлагуудад нийцүүлэн мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх (өөрийн санаачлагаар эсвэл ажил олгогчийн санхүүжилтээр) замаар мэргэжлийн ур чадварыг өргөжүүлж, шинэчлэх
  • Аюулгүй, найдвартай ажлын орчинг удирдан, тэдгээрээр хангах
  • Бүх ажилчид, төслийн оролцогч талуудтай ажлын сайн харилцааг бий болгон сахих

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженер, инженер эсвэл ижил төстэй чиглэлээр бакалавр зэрэгтэй байх.
  • Хамгийн багадаа 3 жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Гүний уурхайн орчинд дор хаяж 3 жил ажилласан байх.
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай бол сайн.
  • Microsoft excel болон оффис-ын программууд дээр ажиллах чадвартай байх.
  • Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааны болон засварын инженерийн ажлын туршлагатай бол давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)