“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн Хөндлөн нэвтрэлтийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах найм (8) Уул уурхайн инженер  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уул уурхайн инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Оюу Толгой ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд ажилтан, багийн гишүүдэд аюулгүй ажиллагаагаар үлгэр жишээ үзүүлж манлайлах
  • Уурхайн мөргөцөгийн түр зогсолт, үзлэг шалгалтын үеийг ашиглан нэвтрэлтийн дизайн файлууд/төлөвлөгөөг дахин шалгаж, баримт бичгийг хянан шалгах
  • Уурхайн нэвтрэлтийн дизайн болон архивуудын бүрэн бүтэн байдлыг хадгалж, шинэчлэн засварлах, файл болгон нэгтгэх
  • Гэрээт компанитай хамтран ажиллаж, бусад оролцогч талуудтай харилцан үйл ажиллагаатай холбоотой эрсдлийг бууруулах болон хамгаалах зорилгоор ажлын аргачлалын баримт бичиг, ААДШ, Эрсдлийн үнэлгээ боловсруулах
  • Техникийн үйлчилгээний болон агааржуулалтын хэлтэстэй хамтран төслийн талбайн ус татах, агааржуулалт, даралтат агаар болон усны холболтын төлөвлөгөө боловсруулах
  • Гадны хамтран ажиллагч талуудаас ирсэн асуултуудад хариу өгч, нэвтрэлтийн бүхий л шатанд барилгын багуудтай хамтран ажиллах
  • Инженерийн хэлтсийн үйл ажиллагааг үр ашигтай явуулахын тулд дүрэм журам, бичиг баримт боловсруулах
  • Төсөл, зураг төсөлийн ажил, аюулгүй ажиллагааны соёл, үр дүнтэй багийн ажиллагааг бий болгох гэх мэт ажилтай холбогдох бүх чиглэлээр инженерүүдэд сургаж зааварчлах, хөгжүүлэх,
  • Дараах чиглэлүүдэд сар тутам ажлын тайланд хяналт тавих, дүн шинжилгээ хийх ба үүгээр хязгаарлагдахгүй.
  • Биет- ахилт метр, суурилуулсан боолт, тээвэрлэсэн шүршмэл бетон, чанар хяналт
  • Чанар- илүү/дутуу тэсэлгээгүй, дизайны дагуу, үл нийцэл, гологдолгүй байх
  • Бараа материалын ашиглалтын оновчтой стратегийг бий болгох мөн зардлыг бууруулах чиглэлээр төсөл арга хэмжээ зохион байгуулах
  • Долоо хоногийн гүйцэтгэлийн нэгдсэн төлөвлөгөөг хугацаанд нь хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах
  • Далд уурхайн үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах нөөц бололцоог тасралтгүй тодорхойлж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, үнэлэлт дүгнэлт өгөх, далд уурхайн нэвтрэлтийн төслийн үндсэн зорилтод хүрч ажиллах
  • Уурхайн зохион байгуулалт, техникийн үйлчилгээний багтай ойр хамтран ажиллаж, төслийн үндсэн төлөвлөлтөнд нийцүүлэн ажлын хуваарилалт, төлөвлөгөөг боловсруулах
  • Уурхайн нэвтрэлтийн багтай холбоотой төрөл бүрийн хурал уулзалтуудад оролцох эсвэл удирдан зохион байгуулж хөтлөх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Инженер, Уул уурхайн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшилтэй байх
  • Гүний уурхайд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Autocad, Surpac, Deswik болон бусад холбогдох уул уурхайн зураглалын програм дээр ажилласан туршлагатай байх
  • Microsoft excel болон оффис-ын программууд дээр ажиллах чадвартай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай бол сайн
  • Асуудлыг шийдвэрлэх болон харилцааны ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт