“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний Уурхайн үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах найм (8) Уул уурхайн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уул уурхайн инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Олборлолтын талбайн бүх үйл ажиллагааны явц, гүйцэтгэлийг баталгаажуулах, төлөвлөгдсөн ажлын талбайн бэлэн байдлын шаардлагыг хянахын тулд уурхайн үзлэг хийх.
- Уурхайн 7 хоног тутмын нэгдсэн төлөвлөгөөнд Отглогч малталт , Хүдэр буулгах цэгийн нэвтрэлт, Хүдэр буулгуурын өрөмдлөг, тэсэлгээний ажил болон Хүдэр буулгуурын цөмлөгч өрөмлөгийн дараалал төлөвлөгөөг үйл ажиллагааны хувьд оновчтой, нарийвчилсан 3 долоо хоногийн урьдчилсан төлөвлөгөөг боловсруулж оруулах.
- Босоо нэвтрэлтийн бүх үйл ажиллагааны талбайн бэлэн байдлын шаардлага, нэвтрэлтийн аргачлалд үндэслэн нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах.
- Гүйцэтгэл үр дүнгийн шинжилгээг хийж сайжруулах шаардлагатай чиглэлүүдийг тодорхойлж, арга хэмжээ авахыг санал болгож, олборлолтын инженер, үйл ажиллагааны ажилтнуудад батлуулахаар танилцуулах.
- Олборлолтын болон Тээвэрлэлтийн түвшины барилгын баг (ELHL) болон Олборлолтын багийн хооронд хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулна. Олборлолт болон (ELHL) багуудын хоорондын талбай хүлээлцэх өдөрийг цаг алдахгүй хүлээлгэн өгөх. хоцролтыг “0” өдөр байлгах.
- Хүдэр нураах ашиглалтанд хяналт тавьж, хэрэгжилтийг гүйцэтгүүлэх
- Олборлолтын багийн ажлын захиалгыг боловсруулж Уурхайн төлөвлөгөөнд оруулж, хэрэгжилтэнд хяналт тавих
- Олборлолтын багийн долоо хоногийн ажлын гүйцэтгэлийг танилцуулах
- Олборлолтын багийн долоо хоногийн төлөвлөгөөний гүйцэтгэлтийн биелэлтийг танилцуулах
- Олборлолтын багийн өдөр тутмын гүйцэтгэлийн биелэлтэнд хяналт тавьж ажиллах
- Олборлолтын багийн нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах
- Хүдэр буулгуурын барилгын багуудтай уялдаж ажиллах
- Огтлох түвшиний өрөмдлөг тэсэлгээний төлөвлөөг боловсруулах
- Ээлжийн төлөвлөгөөнд хяналт тавьж чиглүүлэх
- Олборлолтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
- Панел 1,2 – ийн олборлолтонд бэлтгэх төсөлүүдэд ажиллах
- Панел 0 ийн гүйцэтгэл болон бүтээмжийг сайжруулах төсөлүүдэд ажиллах
Тавигдах шаардлага
- Уул уурхайн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалаврын зэрэг эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
- Тухайн мэргэжлээр 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан туршлага хуримтлуулсан байх.
- Microsoft excel болон оффис-ын программууд дээр ажиллах чадвар
- Автокад, Десвик болон бусад холбогдох уул уурхайн зураглалын програм дээр ажилласан туршлага
- Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай бол сайн
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт