“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн -Хөндлөн нэвтрэлтийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах арван хоёр (12) Уул уурхайн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уул уурхайн инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Оюу Толгой ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд ажилтан, багийн гишүүдэд аюулгүй ажиллагаагаар үлгэр жишээ үзүүлж манлайлах
- Гүйцэтгэж буй ажлаа аюулгүй ажиллагааны хууль тогтоомж, холбогдох ЭМААБО-ны стандартын дагуу гүйцэтгэх, аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэхэд чиглэн ажиллах
- Аюулгүй ажиллагааны стандарт, процесс, журмыг уурхайн талбарын бүх ажилтанд дагаж мөрдүүлэхэд анхаарах
- Ажлын төлөвлөгөөний бүх үе шатанд аюул эрсдэлийг тодорхойлж, бууруулж, үр дүнтэй удирдаж ажиллах
- Шаардлагатай тохиолдолд ослын судалгаа, эрсдэлийн үнэлгээ, ААДШ, Аюулгүй ажиллагааны ярилцлага, аудитуудад оролцох буюу удирдан зохион байгуулах
- Уурхайн хөндлөн нэвтрэлт, ус хийн шугам хоолой, бетон нийлүүлэлт/ бетон гулсуурын үйл ажиллагаа хариуцсан хэлтсийг мэдээллээр хангах
- Гэрээт компанийн ажилтай холбоотой асуудлуудад ОТ уурхайн нэвтрэлтийн багийн төлөөлөл болж оролцох
- Чулуулгийн бэхэлгээний туршилт, ажлын дараалал, ус зайлуулах, өрөмдлөг тэсэлгээний дизайн, шүршмэл бетон тээвэрлэлт, бетон гулсууртай холбоотой сайжруулалтын төслүүдэд гэрээт компанид дэмжлэг үзүүлж хамтран ажиллах
- Уурхайн нэвтрэлтийн багтай холбоотой төрөл бүрийн хурал уулзалтуудад оролцох эсвэл удирдан зохион байгуулж хөтлөх”
Тавигдах шаардлага
- Уул уурхайн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалаврын зэрэг эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
- Гүний уурхайд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Microsoft excel болон оффис-ын программууд дээр ажиллах чадвартай байх
- Автокад, Десвик болон бусад холбогдох уул уурхайн зураглалын програм дээр ажилласан туршлагатай байх
- Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай бол сайн
- Асуудлыг шийдвэрлэх болон харилцааны ур чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт