“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Хөрөнгийн удирдлагын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Урьдчилсан төлөвлөгөөт засвар үйлчилгээний техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Тоног төхөөрөмжийн хяналтын дэвшилтэт арга техникийг ашиглан урьдчилан төлөвлөж, эвдрэхээс өмнө засвар үйлчилгээг гүйцэтгэх замаар тоног төхөөрөмжийн найдвартай байдлыг хадгалах, төлөвлөөгүй зогсолтыг багасгах. Техникч нь тоног төхөөрөмжийн элэгдэл, эвдрэлийн шинж тэмдгийг илрүүлэхийн тулд чичиргээний шинжилгээ, тосны шинжилгээ, дулааны хэмжилт, хэт авиан шинжилгээ, үл эвдэх сорил гэх мэт хяналтын аргуудаар мэдээлэл цуглуулж, тайлан боловсруулна. Хэмжилтийн үр дүнд үндэслэн засвар үйлчилгээг цаг тухайд нь төлөвлөн хийх замаар хөрөнгийн аюулгүй, үр ашигтай, тасралтгүй ажиллагааг хангана.
Үүрэг даалгавар
- Хийгдэж буй бүх ажил нь аюулгүй байдлын холбогдох дүрэм журамд нийцэж, ЭМААБО-н холбогдох стандартыг бүрэн дагаж мөрдөх.
- Тосны дээжийг тогтоосон журмын дагуу авах.
- Хуваарьт болон хуваарьт бус чичиргээний мэдээлэл цуглуулах.
- Үл эвдэх сорилын (NDT) аргаар үзлэг хийх, үүнд Соронзон бөөмийн арга, Хэт авианы аргаар ханын зузааныг хэмжих, Шингэн нэвчилтийн арга гэх мэт.
- Тоног төхөөрөмжид дулааны үзлэг хийх.
- Засвар үйлчилгээ, үйл ажиллагаа гэх зэрэг дотоод багуудтай харилцаа холбоо, хамтын ажиллагааг хадгалах.
- SAP системийг ашиглан өдөр тутмын ажлын мэдээллээ оруулна.
- Тоног төхөөрөмжийн хяналтын тайланг үнэн зөв гаргах.
- Тодорхойлсон тоног төхөөрөмжийн гэмтэл, хэвийн бус нөхцөл байдлын талаар засвар үйлчилгээний ажлын хүсэлтийг үүсгэх.
- Одоо хэрэгжиж буй журам, үйл явцын үр нөлөө, хэрэглэх боломжтой байдлын талаар санал хүсэлт гаргаж, шаардлагатай бол сайжруулах санал гаргах.
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Механик эсвэл цахилгааны инженер болон үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
- Тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт