“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн төлөвлөлтийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хуваарьтайгаар ажиллах нэг (1) Урт хугацааны төлөвлөлтийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уурхайн төлөвлөлтийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу өргөн цар хүрээнд хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Гүний уурхайн урт хугацааны төлөвлөгөөний дата анализ хийх, төлөвлөгөөний хувилбаруудыг хийж гүйцэтгэх, хурлуудыг зохион байгуулахад туслах
- Гүний уурхайн төслийн хэлтэст зориулан урт хугацааны дизайны өөрчлөлтүүд дээр төлөвлөлтийн нөлөөллийн үнэлгээ хийх
- Урт хугацааны уурхайн төлөвлөгөөний биеллийн баталгаажуулах дата бэлтгэн, тайлан боловсруулах
- Төлөвлөгөөний биеллийг гүний уурхайн биеэр шалган, үйл ажиллагааны практикт суралцан туршлага хуримтлуулах
- Бизнес сайжруулалтын төслүүдэд дата цуглуулах, анализ хийх болон шийдэл олоход нь туслах
- Ажлын гүйцэтгэлийг хянах, аюулгүй ажиллагааны үнэлгээ (JHA) хийх болон эрсдэлийг үнэлгээ хийхэд гүйцэтгэгч компани болон ахлах ажилтнуудтай хамтран ажиллах
- Бусад хэлтсүүдээс ирсэн техникийн асуултуудад ахлах ажилтнуудын дэмжлэгтэйгээр хариулах хариу өгөх.
- Техникийн ур чадвар хөгжүүлэх, уурхайн төлөвлөлтийн зарчмуудыг гүнзгий ойлгох зорилгоор сургалт, менторшип хөтөлбөрүүдэд оролцох.
- Уурхайн төлөвлөгөөг P50 стандартад нийцүүлэхийн тулд дата болон бичиг баримт цуглуулан, сайжруулалтын ажлуудыг хийх
Тавигдах шаардлага
- Инженер, уул уурхайн эсхүл үүнтэй ижил төстэй чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэргээр төгссөн байх.
- 5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Харилцааны ур чадвар сайтай байх.
- Англи хэлний ахисан шатны бичгийн болон ярианы ур чадвартай байх
- Microsoft Office ашиглах чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт