“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Хөрөнгийн удирдлагын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Удирдлагын тоног төхөөрөмжийн аюулгүй байдлын инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэ ажлын байранд та Oюу Tолгой-н Удирдлагын Тоног Төхөөрөмжийн Аюулгүй Байдлын (Functional Safety) үйл ажиллагааны хэрэгжилт болон баталгаажуулт дээр гол үүрэг гүйцэтгэх бөгөөд томоохон аюулуудыг удирдаж, хянах чухал стандарт болох Рио Тинто группын D7 Удирдлагын Тоног Төхөөрөмжийн Аюулгүй Байдлын Стандартад нийцэж байгааг хангах үүрэгтэй. Ойролцоогоор 180 ширхэг суурин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүйн функц (Safety Instrumented Function) болон 450 гаруй гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжтэй холбоотой аюулгүйн функц эдгээрээс үүдэн гарах эрсдэлийн үр дагаварыг бууруулах, аюулгүй хуурамч зогсолтыг багасгах, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхэд таны оролцоо чухал байх болно. Үүнээс гадна, та Удирдлагын Тоног Төхөөрөмжийн Аюулгүй Байдлын Менежментийн Төлөвлөгөө (FSMP)-г боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, тоног төхөөрөмжийн төрөл онцлогоос хамааран амьдралын мөчлөгийн (Safety Lifecycle) загварчлалын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж ажиллана. Ингэснээр бидний чухал хөрөнгийг удирдахдаа тасралтгүй байдал, найдвартай байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлнэ. Таны мэргэжлийн ур чадвар OT-ийн гадаргын болон гүний уурхайн үйл ажиллагааны аюулгүй байдал, гүйцэтгэлийг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулна
Үүрэг даалгавар
- Эрсдэлийн менежментийн загварын хэрэгжилтийг дэмжиж, удирдлагын тоног төхөөрөмжийн аюулгүй байдалд (FS) гол анхаарлаа хандуулан, Монгол Улсын хууль тогтоомж, Рио Тинто групп, Оюу Толгойн аюулгүй ажиллагааны дүрэм, стандарт, журам, үйл ажиллагааны удирдамжийг чанд мөрдүүлж ажиллана.
- Олон талын оролцогчид, зөвлөхүүд, холбогдох ажилтнуудтай хамтран ажиллаж, нөөцийг байгууллагын стратегитай уялдуулан төлөвлөж, FS чадавхийг хөгжүүлэх, ажилтнуудын ур чадварыг сайжруулах, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлж ажиллах.
- Удирдлагын тоног төхөөрөмжийн аюулгүй байдлын зөвлөхүүдийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, төсөл болон ашиглалтын үйл ажиллагаанд нөөцийн үр ашигтай хуваарилалтыг ханган, өндөр гүйцэтгэлийн болон стандартын шаардлагыг биелүүлэхэд анхаарна.
- Техникийн судалгаа, үнэлгээ, талбайн шалгалт, ослын судалгаанд оролцож, эрсдэлийг үнэлж, эрсдэлийг хүлцэх хэмжээний дагуу Боломжит Хамгийн Бага (ALARP) байлгах зарчим баримтлан ажиллана.
- Удирдлагын тоног төхөөрөмжийн аюулгүй байдлын элементүүд болох мэдрэгч, ПЛК, гүйцэтгэх элементүүд болон холбогдох бүрэлдэхүүн хэсгүүдийн найдвартай ажиллагааг магадлах болон баталгаажуулах үүрэг хүлээнэ. ПЛК програм хангамж болон логик шийдвэр гаргагч системийн программ хангамжийн найдвартай байдлыг үнэлэн ажиллана.
- Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн ашиглалт, засварыг оновчтой байлгаж, үйл ажиллагааны асуудлыг шийдвэрлэх, найдвартай байдлыг дээшлүүлэхийн тулд ахисан түвшний шийдэл боловсруулж, хэрэгжүүлнэ.
- Чухал гүйцэтгэлийн үзүүлэлтүүд (KPIs)-ийн биелэлтийг хангаж, тоног төхөөрөмжийн эвдрэлийн шалтгааныг тодруулан, аюулгүй байдал, гүйцэтгэлийг сайжруулах стратегийг хэрэгжүүлнэ.
- Эрсдэлийн үнэлгээг бүрэн гүйцэтгэж, аюулыг илрүүлэн, ашиглалт засварын багуудад мэдээллэж, эрсдэлийн мэдээллийг Archer эсвэл Enablon системд бүртгэж хадгална.
- Зардал хэмнэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг оновчлох, аюулгүй байдлыг сайжруулахын тулд зардал-үр ашгийн шинжилгээг хийн, ALARP зарчмыг баримтлан эрсдэлийг бууруулах хамгийн оновчтой үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг зорих.
Тавигдах шаардлага
- Автоматжуулалт, Удирдлагын систем, Мехатроникс, Электроникс, Цахилгааны инженерчлэл, Тоног төхөөрөмжийн удирдлага, Найдвартай байдлын инженер, Электромеханик инженерчлэл эсвэл холбоотой чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаас бакалавр зэрэг эсвэл дипломтой байх (энэхүү мэргэжлүүдийн аль нь ч тохиромжтой).
- Үйлдвэрлэлийн хөдөлгөөнт болон суурин тоног төхөөрөмжийн системийн дизайн, суурилуулалт, ашиглалт, үйл ажиллагаанд оролцож байсан туршлага, ур чадвартай байх.
- Үйлдвэрлэлийн автоматжуулсан системийн ажиллагаа, засвар үйлчилгээ хийхэд шаардлагатай цахилгаан, механик, програм хангамжийн инженерчлэлийн талаар ойлголттой байх.
- Англи, Монгол хэлний бичгийн болон аман харилцааны сайн чадвартай.
- Харилцааны болон багаар ажиллах чадвартай байх.
- Аюулгүй ажиллагааны талаар эерэг хандлагатай, бусдад үлгэрлэн ажилладаг байх.
- Үйлдвэрлэлийн процесс, хөдөлгөөнт болон суурин тоног төхөөрөмж, эрсдлийн удирдлагын загварууд, эрсдлийг илрүүлэх, үнэлэх аргачлал (чанарын болон тоон) болон функциональ аюулгүй байдлын стандартууд (IEC 61508, IEC 61511, IEC 62061, ISO 13849, ISO 26262)-ын талаар ойлголттой бол давуу тал болно.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт