“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний Уурхайн Төслийн хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Төслийн Хяналтын Менежер  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

“Оюу толгой” ХХК Монгол улсын өмнөд нутаг дэвсгэр дээр зэс-алтны уурхайн үйл ажиллагааг хариуцан ажиллуулж байна.  Компани нь “Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэнэ” гэсэн алсын хараа, “Аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоож, Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах” гэсэн зорилго доор дэлхийн хэмжээний томоохон зэс-алтны уурхайг бүтээн байгуулахаар тэмүүлж байгаа билээ. Тус албан тушаалтан нь Оюу Толгойн гүний уурхайн төсөл (OTГУТ) болон Ирээдүйн Өсөлтийн Судалгаануудын үйл ажиллагааг дэмжин ажиллахын сацуу компанийн алсын хараа ба эрхэм зорилтыг компанийн нийт гишүүдийн хамтаар биелүүлэхийн төлөө ажиллах юм.

Энэхүү ажлын байр нь хуваарийг нарийвчлалтай, бодитой хөтлөх (явцын тайлан гэх мэт), зардлын мэдээллийг цаг тухайд нь гаргах, зардалд нягт хяналт тавих, тодорхой бөгөөд үнэн зөв тайлагнах, баримт бичгийн хяналттай холбоотой ажлын чиг үүрэгт хамаарна.

Үүрэг даалгавар

  • Төлөвлөх, урьдчилсан тооцоолох зардлын хяналт болон дэмжлэг үзүүлэх гэх мэт төслийн хяналтын бүхий үйл явцыг боловсруулж хэрэгжүүлнэ.
  • Ажлын явцыг оновчтой болгож сайжруулах боломжийг тодорхойлж, хэрэгжүүлнэ.
  • Хөрөнгө оруулалтын төслүүдийн хүрээнд хэлтэс багийн засаглал, чанарын баталгаажуулалтыг хэрэгжүүлнэ.
  • Хамтын ажиллагаа, оролцоо, сайжруулалтыг дэмжих соёлыг төлөвшүүлэхийн тулд гол оролцогч талуудтай харилцаа холбоотой ажиллана.
  • Стратегийн болон үйл ажиллагааны шийдвэр гаргахад найдвартай үндэслэл болохуйц байдлаар төлөвлөгөөний дагуух хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж тайлагнана.
  • Рио Тинто компанийн үнэт зүйлстэй нийцүүлэх зорилтыг хангах үүднээс хариуцсан багийн гүйцэтгэлийг удирдаж, хөгжүүлнэ.
  • Хөрөнгө оруулалтын төслийн хүрээний удирдамж, протоколд хувь нэмрээ оруулна.

Тавигдах шаардлага

  • ЭМААБО болон чанарын хувьд тууштай өндөр үнэнч байдлыг ханган ажиллах
  • Төслийн хяналтын чиглэлээр наад зах нь 10 жил ажилласан туршлагатай
  • Үйл ажиллагааны үр өгөөж, найдвартай байдалд төвлөрөн дүн шинжилгээ, асуудал шийдвэрлэх ур чадвар сайтай байх
  • Гол гүйцэтгэлийн хүчин зүйлс болон ноцтой эрсдэлийн хяналтуудад төвлөрөн, зорилтуудыг үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэхэд багийг чиглүүлж, төлөвлөгөөг амжилттай биелүүлэх.
  • Бизнесийн чухал мэдээлэл, хэмжилтийн үзүүлэлтүүд болон холбогдох эрсдэл, үр ашиг, тэнцвэртэй байдлын нарийвчилсан дүн шинжилгээнд үндэслэн шийдвэр гаргах.
  • Бизнесийн богино болон урт хугацааны шаардлагыг тэнцвэржүүлэхийн тулд хөрөнгө оруулалт болон өмч хөрөнгийг үр дүнтэй удирдах.
  • Сайжруулалтын боломжуудыг идэвхийлэн эрэлхийлж, бизнесийн гүйцэтгэлийг сайжруулах шинэлэг шийдлүүдийг санаачлан эхлүүлэх.
  • Бусдыг ойлгон дэмжих, бусадтай харилцах өндөр ур чадвартай
  • Төсөл хэрэгжүүлэх нэгдсэн нэг багийн нэг хэсэн болон ажиллах чадвартайгаа нотлон харуулсан
  • Өндөр төвөгшилтэй төслийг хэрэгжүүлж буй орчинд бие даан ажиллах чадвартай
  • Шийдэл олохыг эрмэлздэг, үргэлжлүүлэн сайжруулах хүсэл тэмүүлэлтэй, компанийн үндсэн болон гэрээт дотоодын ажиллах хүчний чадвар болон мэдлэгийн дээшлүүлэх үүднээс салбарын туршлага, мэдлэгээ хуваалцах чин хүсэлтэй байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг өмнө бүрдүүлж өгнө үү

  • “Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт