“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ- Капитал төслийн хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Төслийн хуваарь гаргагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь барилгын төслийн хуваарийг төлөвлөх, гүйцэтгэлийн явцыг хянах, дүн шинжилгээ хийх, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд чиглэнэ. Мөн төслийн хэрэгжилтийн явцад барилгын баг болон бусад холбогдох оролцогч талуудтай уялдаа холбоог хангах үүрэгтэй.
Үүрэг даалгавар
- Төслийн ерөнхий болон дэлгэрэнгүй хуваарийг боловсруулах, шинэчлэх, хянах, тайлагнах
- Хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд нөлөөллийг үнэлж, холбогдох арга хэмжээг авах
- Төслийн нэгдсэн хуваарийн бүрэн бүтэн байдлыг хангахад туслах
- P6, MS Project зэрэг төлөвлөлтийн программ ашиглах
- Сар, улирлын тайлан бэлтгэх, ахиц дэвшилд дүн шинжилгээ хийх
- (S-Curve), нөөцийн анализ, гүйцэтгэлийн хяналтын тайлан боловсруулах
- Томилогдсон газруудад хуваарь боловсруулах, хяналт тавихад туслах
- Стандартчилагдсан процесс, систем, хэрэгслийг дагаж мөрдөх
- Гэрээний нөхцөл, үүрэг хариуцлагын хүрээнд ажиллах
- Инженерийн баг, төслийн судалгааны баг, зардлын инженерчлэл, тооцооллын багтай хамтран ажиллах
- Төслийн графикийн шинэчлэлтийг тогтмол хийх, өөрчлөлтийг оновчтой зохицуулах
Тавигдах шаардлага
- Төслийн менежмент, инженерийн ба барилгын инженерийн чиглэлээр баклавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
- Барилгын төлөвлөлт, төлөвлөлтийн туршлага болон P6 ба MS төслүүдийн талаар маш сайн мэдлэгтэй байх.
- Бие даан, багаар үр дүнтэй ажиллах чадвартай байх.
- Зам/барилгын төсөл дээр ажиллаж байсан туршлагатай байвал давуу талтай.
- Англи хэлээр чөлөөтэй ярьдаг нь давуу тал болно
- Ачаалал даах чадвартай байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт