“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК – Кемп, уурхайн талбарын үйлчилгээний хэлтэс Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Төслийн мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүдийг тайлангаар харуулах, төлөвлөгөөт төслүүдийн хэрэгжилтэнд тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.
Үүрэг даалгавар
- Төлөвлөлт болон ахлах удирдлагын багт зориулсан тайлан боловсруулахад ашиглах зорилгоор дотоод, гадаад мэдээллийн эх сурвалжуудаас мэдээлэл цуглуулах;
- Харилцагч талуудад гүйцэтгэлийн гол үзүүлэлтүүдийг ашиглах, дүн шинжилгээ хийх боломжийг олгохын тулд мэдээллийн хяналтын самбар бэлдэх, тайлан боловсруулах;
- Систем болон процессийн талаар хэрэглэгч талд зориулсан сургалт зохион байгуулах;
- Багийн мэдээлэл боловсруулах, тайлагнах явцыг байнга сайжруулахад оролцох;
- Сайтын үйлчилгээний багуудад үйл ажиллагааг сайжруулах тал дээр дэмжлэг үзүүлэх;
- Бизнесийн үйл ажиллагааг сайжруулах санал санаачлагыг хөгжүүлэх, хэрэгжүүлэх явцад дэмжлэг үзүүлэх, энэ нь бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, ашиглах боломжтой эсэхийг баталгаажуулах;
- Багийн ур чадварыг нэмэгдүүлэх, удирдлагын үр дүнтэй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх;
- Орон нутгийн болон глобаль бизнесийн багуудтай харилцаа тогтоож, тэдний мэдээллийн менежментийн шаардлагыг тусган авдаг байх, мөн зохистой цаг хугацаанд хариу өгөх;
- Шинэ төслийн санаачилгуудыг анхан, төлөвлөлт, хуваарилалт, хэрэгжүүлэлтийн үе шатуудад бизнесийн хэрэгцээ шаадлагад нийцүүлэн зохицуулах; Төслийн талбай руу зорчих хүмүүсийн тоон мэдээлэл болон бизнесийн дүн шинжилгээгээр дамжуулан нислэг, орон байрны хүрэлцээг нарийн зөв төлөвлөхөд туслах;
Тавигдах шаардлага
- Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
- Бизнесийн захиргаа эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэл.
- Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Англи хэлээр ярьж бичих чадвартай байвал сайн.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)